Dark Light
Урлаг соёл | 2026-10-09

БЕК МӨНХБАЯР EUROVISION SONG CONTEST ASIA-Д СОНГОГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Азийн хөгжмийн ертөнцөд нэгэн агуу үйл явдал хаяанд ирээд байна. Түүхэнд анх удаа зохион байгуулагдаж буй "Eurovision Song Contest Asia" телевизийн дууны тэмцээний зохион байгуулагчид Монгол Улсыг энэхүү нүсэр шоуны 11 дэх оролцогч орноор албан ёсоор зарлалаа. Тэмцээн энэ оны сүүлчээр Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдах юм хэмээн Zogii.mn мэдээлж байсан билээ. Монгол Улс дахь үндэсний шалгаруулалтыг "Mongolia's Chosen One" хэмээх сонирхолтой нэрээр нэрлэхээр болсон билээ.

Ирэх 11 дүгээр сард Тайландын Бангкок хотноо зохион байгуулагдах анхны "Азийн Евровишн дууны тэмцээн-2026" (Eurovision Song Contest Asia 2026)-д Монгол Улсыг төлөөлөн Бек буюу Бек Мөнхбаяр оролцохоор боллоо хэмээн тус арга хэмжээний сайтад албан ёсоор мэдээлэв.

Монгол Улсын төлөөлөгч Бек гэж хэн бэ?

Тэмцээний албан ёсны эрхийг эзэмшигч MNC телевиз дотоод сонгон шалгаруулалтаар Бекийг сонгосноо зарласан байна.

  • Мэргэжлийн замнал: Бек нь үзэгчдэд "CNBC Mongolia" телевизийн хөтлөгч, нэвтрүүлэгч гэдгээрээ танигдсан, боловсролтой залуу юм.

  • Бусад туршлага: Тэрбээр уран бүтээл туурвихаас гадна Монгол Улсын Шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай бөгөөд "Евровишн" тэмцээний үнэнч, олон жилийн шүтэн бишрэгч ажээ.

"Eurovision Song Contest Asia 2026" тэмцээний тухай

Анх удаа зохион байгуулагдаж буй тус тэмцээн 2026 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Тайландын Бангкок хотын 6,000 гаруй хүний суудалтай "One Bangkok Forum" ордонд болно. Одоогоор тэмцээнд Азийн 11 улс оролцохоор албан ёсоор мэдүүлгээ өгөөд байна. Үүнд:

  • Тайланд (Зохион байгуулагч), Өмнөд Солонгос, Малайз, Филиппин, Вьетнам, Камбож, Лаос, Бангладеш, Бутан, Непал, болон Монгол Улс багтаж байна.

Тэмцээний дүрэм ба шалгаруулалт

  • Үндсэн Евровишн тэмцээний дүрмийн дагуу тайзан дээр 6-аас илүүгүй хүн гарах бөгөөд дууны үргэлжлэх хугацаа 3 минутаас хэтрэхгүй
    байх ёстой.

  • Ялагчийг шүүгчдийн санал (50%) болон үзэгчдийн шууд санал хураалт (50%)-ыг нэгтгэн тодруулна.

  • Тэмцээний Гала финал Евровишны албан ёсны YouTube сувгаар дэлхий даяар шууд дамжуулагдах бөгөөд оролцогч орнуудын телевизүүдээр зэрэг цацагдах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10