Dark Light
Нийгэм | 2026-11-15

МОНГОЛЧУУД БУРИАД РУУ ЧОНЫН АРЬС ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Орос, Монголын хилийн Буриадын хэсэгт буюу "Хиагт" шалган нэвтрүүлэх боомтоор чонын арьс болон амьтны гаралтай бүтээгдэхүүн хууль бусаар оруулах гэсэн оролдлогыг таслан зогсоолоо хэмээн Буриадын хэвлэлүүд мэдээлэв.

 ОХУ-ын Мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтын албаны (Россельхознадзор) ажилтнууд автомашинуудад шалгалт хийх үеэр уг хориотой ачааг илрүүлсэн байна. 

Эрхүү муж болон Буриад улсыг хариуцсан Мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтын газраас мэдээлснээр, эдгээр зөрчлийг арваннэгдүгээр сарын 6 болон 7-ны өдрүүдэд илрүүлжээ. Монгол Улсын иргэд ОХУ-ын хилээр нийт 10 килограмм мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, мөн чонын арьс авч орохыг завдсан бөгөөд хураагдсан бүтээгдэхүүнүүдийн дунд ааруул, хиам болон шар тос байсан аж. 

Тус албанаас тайлбарлахдаа, Монгол Улсад малын гоц халдварт өвчний нөхцөл байдал таагүй байгаа тул мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэхийг хориглосон гэдгийг санууллаа. Энэхүү хязгаарлалт нь хүн болон малд халдварлах аюултай өвчин тархахаас урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай арга хэмжээ юм. 

Зөрчил гаргасан Монгол Улсын иргэдэд ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу (малын хорио цээрийн болон мал эмнэлэг, ариун цэврийн дүрэм зөрчсөн) гурван захиргааны хэрэг үүсгэжээ. Илрүүлсэн бүх бүтээгдэхүүн болон чонын арьсыг Монгол Улс руу буцаасан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08