Dark Light
Нийгэм | 2026-11-15

"TESLA START" ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ КОЛЛЕЖИЙН ТУРШЛАГЫГ БОЛОВСРОЛЫН ЯАМ СУДАЛЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Төмөр-Очирын Ням-Очир тэргүүтэй төлөөлөгчид мэргэжлийн сургалтын Truckee Meadows Community College (TMCC)-ийн үйл ажиллагаатай танилцав. 

Truckee Meadows Community College (TMCC) нь АНУ-ын Невада муж улсын Рино хотод байрладаг, төрийн өмчийн коминьюти коллеж (public community and technical college) юм. Тус сургууль нь Невада муж улсын дээд боловсролын системд (Nevada System of Higher Education) харьяалагддаг.

Тус коллеж нь оюутнуудад практик ур чадвар олгох, цаашид их сургуульд шилжин суралцах боломжийг бүрдүүлэх чиглэлээр олон төрлийн хөтөлбөр санал болгодог. Үүнд:

  • Сертификат болон мэргэжлийн зэрэг (Certificates & Associate Degrees): Техникийн болон мэргэжлийн боловсрол олгох 2 жилийн сургалтууд.

  • Дөрвөн жилийн бакалаврын хөтөлбөрүүд: Сүүлийн жилүүдэд зарим чиглэлээр бакалаврын зэрэг олгох хөтөлбөрүүдийг мөн нэвтрүүлсэн байна.

  • Гол чиглэлүүд: Бизнес, менежмент, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдал, автоматжуулалт ба робот техник, инженерчлэл, эрүүл мэнд (сувилахуй, шүдний туслах), болон хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээ.

TMCC нь Тесла компанийн алдарт "Tesla START" сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цөөн коллежийн нэг.

Энэхүү хөтөлбөр нь голчлон үйлдвэрлэлийн болон техникийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх зорилготой.

Тесла болон бусад өндөр технологийн үйлдвэрүүдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн:

Автоматжуулалт ба робот техник (Automation and Robotics), цахилгаан болон механик инженерчлэлийн суурь чиглэлүүд, аж үйлдвэрийн засвар үйлчилгээний чиглэлээр сертификат болон коллежийн зэрэг олгох хөтөлбөрүүдийг залуусдаа санал болгодог зэрэг Монгол Улсын Мэргэжлийн болон Техникийн боловсрол, коллежүүдэд нэвтрүүлэх, хамтран ажиллах боломжууд байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08