Dark Light
Гадаад | 2026-11-24

ДЭЛХИЙН ШИЛДЭГ МАШИНУУДЫГ ШАЛГАРУУЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Хойд Америкийн “Оны шилдэг суудлын автомашин, пикап болон олон зориулалттай автомашин” (NACTOY) шалгаруулалтын шүүгчид Лос-Анжелесын авто шоуны үеэр 2027 оны шагналын эцсийн шатанд шалгарсан загваруудыг танилцуулжээ.

Пикап ангилалд зөвхөн АНУ-ын автомашин үйлдвэрлэгчдийн загварууд өрсөлдөхөөр болсон байна. Гэхдээ “KIA”, “Lexus”, “Mercedes-Benz” брэндүүдээс ялгаатай нь “Ford” компанийн нэг ч загвар эцсийн шатанд шалгарч чадаагүй аж.

Шагналын эзэд ирэх нэгдүгээр сарын 14-нд Детройт хотод болох ёслолын үеэр тодорно.

Эцсийн шатанд шалгарсан загваруудыг ангиллаар нь танилцуулбал:

  • Суудлын автомашин: “KIA K4”, “Lexus ES”, хайбрид хөдөлгүүртэй “Mercedes-Benz CLA 220”.

  • Пикап: “Chevrolet Silverado 1500”, “GMC Sierra 1500”, сайжруулсан “Ram 1400 TRX SRT”.

  • Олон зориулалттай автомашин: “KIA EV3”, “Rivian R2”, хайбрид кроссовер “Nissan Rogue”.

Мөн “Автомашины технологи” тусгай номинацын нэр дэвшигчдийг тодруулжээ. Энэ шагналыг дасан зохицох удирдлагын системээрээ “Rivian”, шинэлэг суудлын бүсээрээ “Volvo” эсвэл жолоочид туслах технологиороо “Volkswagen” компани хүртэх боломжтой байна.

Харин “Audi A6”, “Audi Q9”, “BMW iX3”, “Jeep Cherokee”, “Mazda CX-5”, “Toyota Highlander” болон “KIA Telluride” зэрэг загварууд эцсийн шатанд шалгарч чадаагүй байна.

Түүнчлэн ирэх нэгдүгээр сарын эхээр “Европын оны шилдэг автомашин” шалгаруулалтын ялагчийг зарлана. Тус шагналын 63 жилийн түүхэнд анх удаа эцсийн шатанд зөвхөн бүрэн цахилгаан автомашинууд шалгарсан нь онцлог болжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08