Dark Light
Спорт | 2024-08-15

ОХУ шатахууны экспортоо зогсоох асуудал манай улсад хамаарахгүй

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

ОХУ ирэх сарын 1-нээс эхлээд энэ он дуустал түлш шатахуун гадаад зах зээлд экспортлохгүй гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас тодрууллаа.

-Та салбар хариуцсан сайдын хувьд мэдээлэл өгөхгүй юу. Одоо нөхцөл байдар ямар байна вэ?

-Нэг ийм мэдээлэл хэвлэлээр гарч байгаа. Энэ бол манай улсад хамаарахгүй. Монгол Улс ОХУ-тай Засгийн газар хоорондын хэлэлцээртэй. Тэр хэлэлцээрээ тун удахгүй шинэчилж байгуулах ийм нөхцөл байдалд байгаа учраас манайд хамаарахгүй. Өнөөдрийн байдлаар манай улсад дизель түлш, АИ92 бензиний 30-40 хоногийн нөөц бий. Манай иргэд санаа зовох хэрэггүй. Тухайн мэдээлэл бол бусад орнуудад хамаатай.

Оросын Холбооны Улсын Байгалийн нөөц, экологийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов айлчлаад явсан. Засгийн газрын гишүүдтэй уулзсан. Хэлэлцээрээ шинэчлэх асуудлыг ярьсан. Энэ асуудлыг тохирчихсон байгаа гэж ойлгож болно.

-Манай талд ашигтай байх уу?

-Ашигтай, ашиггүй гэхээсээ илүү тогтмол нийлүүлэлтийн асуудлаа хэлэлцээрийн түвшинд баталгаажуулж авна.

-АИ92 бензинийг тасралтгүй нийлүүлэх гэрээтэй гэдэг боловч өнгөрсөн өвөл тасалдсан. Тийм нөхцөл байдал болох вий дээ гэдэг болгоомжлол байна?

-Өнгөрсөн өвөл хамгийн түрүүнд шатахууны тасалдлыг ярьсан хүн бол би. Улс орны өвөлжилт, намаржилтын ажилд хамгийн их төвөг, саад болдог асуудал бол шатахууны нийлүүлэлт. Энэ талаар би өөрөө мэдээлэлтэй учраас онцгой анхаарч ажиллана. Санаа зоволтгүй. 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14