“Black Combat” холбооны “Хар цом”-ын төлөөх шигшээ тулаан 2027 оны нэгдүгээр сарын 16-нд Монголд болно
Өмнөд Солонгосын холимог тулааны нэр хүндтэй “Black Combat” холбооны “Хар цом”-ын төлөөх шигшээ (финалын) тулааныг Монгол Улсад зохион байгуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа.
“Black Combat” холбооны “Хар цом”-ын төлөөх Монгол, АНУ-ын шигшээ багийн финалын тулаан 2027 оны нэгдүгээр сарын 16-нд Улаанбаатарт болно
Өмнөд Солонгосын холимог тулааны нэр хүндтэй “Black Combat” холбооны “2026 BnD Black Cup” тэмцээний аваргын төлөөх финалын тулааныг Монгол Улсад зохион байгуулах онцгой эрхийг “Storm Management” албан ёсоор авлаа. Ингэснээр “Black Combat” холбоо түүхэндээ анх удаа Өмнөд Солонгосоос өөр улсад албан ёсны тэмцээнээ зохион байгуулах гэж байна.
2027 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотноо болох энэхүү түүхэн үдэш Монголын шигшээ баг АНУ-ын шигшээ багийн эсрэг 200 сая воны шагналын сан болон тус холбоотой гэрээ байгуулах эрхийн төлөө хүч үзнэ.
Тэмцээний формат ба финалд хүрсэн замнал
-
7-ийн эсрэг 7 багийн тулаан: Тэмцээн хамгийн хөнгөн жингээс (flyweight) хүнд жин (heavyweight) хүртэлх долоон жингийн ангиллаар үндэсний шигшээ багууд хоорондоо халз тулалдах форматаар явагддаг.
-
Монголын багийн ялалтын цуврал: Манай баг шөвгийн наймд БНХАУ-ын багийг 7:0 харьцаатай илүүрхэн буулган авч, улмаар хагас шигшээд Өмнөд Солонгосын “Omega” багийг 4:3 харьцаатай буулган авснаар ийнхүү аваргын төлөө шалгараад байгаа юм.
Хоёр багийн урьдчилсан бүрэлдэхүүн
.jpg)
Тулааны дараалал болон зохион байгуулагдах ордны мэдээлэл эцэслэн зарлагдах шатандаа явж байгаа бөгөөд тэмцээнд оролцож буй хоёр багийн бүрэлдэхүүн дараах тамирчдаас бүрдэж байна:
-
Хамгийн хөнгөн жин (Flyweight): Гантөмөрийн Баяндүүрэн (“Борохул”) — Айзая Торрес (“Sniper”)
-
Хөнгөн жин (Bantamweight): Шижирбаатарын Бат-Итгэлт (“Боорчи”) — Лейк Жи (“LG”)
-
Өдөн жин (Featherweight): Пүрэвдоржийн Содномдорж (“Зэлмэ”) — Даниел МакЭлхани (“The Man”)
-
Хөнгөн жин (Lightweight): Эрхэмтөрийн Гантөмөр (“Чулуун”) — Чука Уиллис (“Lion King”)
-
Хагас дунд жин (Welterweight): Батмөнхийн Бүрэнзориг (“Хубилай”) — Майлс Хансингер (“Gunslinger”)
-
Дунд жин (Middleweight): Галсандоржийн Гантулга (“Зэв”) — Дилан О'Салливан (“Dementor”)
-
Хүнд жин (Heavyweight): Энхжингийн Үнэнхүү (“Мухулай”) — О'Шей Жордан (“Jackpot”)
(Өмнөд Солонгосын “Black Combat” холбоо нь сүүлийн жилүүдэд Азийн холимог тулааны (MMA) зах зээлд хурдацтай хүч түрэн гарч ирсэн холбоо бөгөөд Монголын шилдэг тулаанчид тус холбооны дэвжээнд амжилттай тулалдаж, монгол үзэгчдийн дунд хэдийнэ танил болсон билээ).
ТАТАР МАЙДАР







Спорт


