Dark Light
Спорт | 2024-10-14

Б.Алтансүх цэргийн гардан тулааны спортын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Узбекистан улсын Бухар хотод цэргийн гардан тулааны спортын өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 10-14-ны өдрүүдэд болов. Тэмцээнд манай улсаас ганц тамирчин оролцсон нь ДХИС-ийн сурагч Баатарнямын Алтансүх бөгөөд тэрбээр хүрэл медаль хүртсэн байна. 

Б.Алтансүх нь үүнээс гадна “Монгол туургатан-2024” тэмцээний алт, мөнгөн медальтай ба муай-тай боксын өсвөр, залуучуудын УАШТ-ий алт, шүүтбоксын УАШТ-ий алт, холимог тулааны өсвөр, залуучуудын УАШТ-ий алтан медаль хүртэж, холимог тулааны спортын шилдэг эрэгтэй тамирчин болж байв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22