Dark Light
Спорт | 2024-10-23

Пэддингтон чихмэл бамбарууш Английн паспорттой болжээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Уг чихмэл бамбарууш Лондонд ирснээсээ хойш 66 жилийн дараа ийнхүү Английн паспорттай болж байгаа ажээ. Тус киноны уран бүтээлчид энэхүү Перугийн бамбаруушид паспортын хуулбар олгох хүсэлт гаргасан ч түүнд жинхэнэ паспорт олгосон байна. Гэхдээ энэ нь туршилтын бичиг баримт тул жинхэнээсээ ашиглах боломжгүй гэнэ.

Пэддингтон бамбаруушийг 1958 онд Майкл Бонд бүтээсэн. Тэрээр Пэддингтоныг Дэлхийн хоёрдугаар дайны үеийн хүүхэд наснаасаа сэдэвлэн зохиосон “хамгийн харанхуй Перу” хэмээх газрын хайр татам баавгай хэмээн дүрсэлсэн байна. 

Бондын номоос сэдэвлэсэн уг цуврал кинонд Бен Уишоу алдарт чихмэл бамбаруушийн дүрийг дуу оруулан бүтээж амжилтад хүрсэн байдаг.

 Уг киноны гуравдугаар цуврал болох “Перугийн Пэддингтон” ирэх арваннэгдүгээр сард нээлтээ хийнэ.

 Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл бичих

Санал болгох мэдээ

Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02