АНУ-ын холбооны, муж улсын болон орон нутгийн хууль сахиулах байгууллагуудын хооронд гэмт хэргийн мэдээлэл солилцоход ашигладаг үндэсний хэмжээний мэдээллийн сан руу хууль бусаар нэвтэрсэн байж болзошгүй хэргийг Холбооны мөрдөх товчоо (FBI) шалгаж байгаа тухай CNN суваг мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэлтэй хоёр эх сурвалжаас иш татан баасан гарагт мэдээллээ.
Үндэсний гэмт хэргийн мэдээллийн төвийн мэдээллийн санд халдсан гэх энэхүү явдал нь сүүлийн хэдхэн сарын дотор FBI-ийн системд гарсан хоёр дахь халдлага болж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт АНУ-ын албаныхныг түгшээсэн цуврал кибер саатлуудын үргэлжлэл юм. Reuters агентлагийн зүгээс тайлбар авах хүсэлт тавьсан ч тус товчоо хариу өгөөгүй байна.
FBI-ийн уг мэдээллийн санг улс даяарх хууль сахиулах байгууллагууд баривчлах зөвшөөрөл, гэмт хэргийн түүх болон иргэдийн намтар, мэдээллийг шалгах, хадгалах, солилцох зорилгоор ашигладаг юм.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-д хэд хэдэн томоохон кибер саатал гарсны дотор "Microsoft"-ын олон зуун сая хэрэглэгчдэд нөлөөлсөн дэлхий дахины сүлжээний тасалдал болон 18,000 гаруй нислэгийг саатуулсан үндэсний хэмжээний агаарын тээврийн зогсолт зэрэг багтаж байна.
Мөн өнгөрсөн есдүгээр сард цахим сүрдүүлэгч "ShinyHunters" бүлэглэл FBI-ийн ажлын байрны цахим хуудас руу халдаж, тус байгууллагын одоогийн болон хуучин ажилтнуудын хувийн мэдээллийг алдаж байсан билээ.
ТАТАР МАЙДАР







Гадаад


