Dark Light
Нийгэм | 2026-11-23

ЭНЭ 7 ХОНОГИЙН ЗУРХАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ 7 хоногийн /2026.11.23-11.29/ 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Энэ долоо хоногт төлөвлөгөөгөө өөртөө зохицуулан өөрчилж болох ч яг одоо жижиг сажиг зүйлст анхаарлаа хандуулах нь тийм ч сайхан санаа биш байна. Хэрэв та түр зуурын сэтгэл ханамж өгөх зүйлст уруу татагдан юу хийх ёстойгоо хайхралгүй орхивол дараа илүү чухал ажлуудаа хийхэд тун хүндрэлтэй байх болно. Таны бодол санаанд орж ирэх бүхэн хүчтэй сэтгэл хөдлөлөөр илэрхийлэгдэх бололтой. Од эрхсийн байрлал таны тайван бус зан чанарыг илүүтэйгээр нэмэгдүүлэх учраас үйл хөдлөл, үг яриагаа дүгнэн цэгнэхийг анхааруулж байна. Чухал төсөл дээр гарсан саатал таны ур ухааныг сориход хүргэнэ. Таны чөлөөт сэтгэлгээ асуудлыг шийдвэрлэх гол хүчин зүйл болж чадна. Хүлээсэн үүргээ биелүүлэх хариуцлага таны хувьд тэсвэр тэвчээрийн сорилт болох боловч энэ нь илүү идэвхжүүлэх учраас үүнд дуртай байх болно. Ухаалаг сэтгэл татам бөгөөд бусдын сэтгэлийг ойлгох чадвартай байснаар өөртөө хадгалж байсан зарим нэг зүйлсийн талаар ил гарган хэлэлцэхэд тохиромжтой нөхцөл үүснэ. Гэхдээ дэмий хоосон зүйл ярьж бусдыг гомдоохоос болгоомжил. Долоо хоногийн сүүл рүү урам зоригоо алдалгүй ажлаа үргэлжлүүл. Шинэлэг бүхнийг эрэлхийл. Өөрчлөлт хийх ажил амжилттай бөгөөд үр бүтээлтэй байна. Таны эхэлсэн шинэ ажил бүтэмжтэй байвал уран сэтгэмж оюун бодол тань хурц байна. Хүрээлэн буй орчин ба гэр бүлийн амьдралаа сайн мэдэр. Амьдралд тулгарсан асуудлын талаар хайрттайгаа ярилцахад хамгийн тохиромжтой үе. Хайр дурлалын харилцаа цэцэглэж, онцгой мэдрэмж хүлээн авах болно. Таны аз жаргалтай байдал бусдыг татах чадварыг нэмэгдүүлэх болно. Энэ боломжийг ашиглан хүсэж буй байр сууриндаа хүрэхийг хичээ. Хэрвээ та зарим нэг арга хэмжээ зохион байгуулахаар шийдсэн бол найз нөхдөөсөө зөвлөгөө ав. Авьяасаа хөгжүүлэх, хийх дуртай зүйлдээ төвлөрч чадах боломж хай. Спортоор хичээллэх эсвэл дуртай хөгжмөө тоглох, дуулахыг зэргээр хүсэж байгаа зүйлээ л хий. Таны сонирхлыг татахуйц хүмүүсийн бүлэгт орж байгаа бол сонирхлыг тань улам өргөжүүлэх шинэ найз нөхөдтэй холбоо тогтоож чадна. Том хэмжээний олон нийтийн арга хэмжээнд оролцох нь танд гүн сэтгэгдэл төрүүлнэ. 

Үхэр: Энэ долоо хоногт ажлын уулзалт болон бизнесийн гэрээ хэлэлцээр таныг завгүй гүйлгэх болно. Тиймээс түр завсарлага авах цаг хэрэгтэйг санаарай. Стресс бухимдал таныг эзэлж авахыг битгий зөвшөөр. Өөртөө итгэх байдал өнөөдөр амжилтын түлхүүр байх ба та хичээж чадвал зам дээр сайхан аз хүлээж байна. Хамт олны оролцоотой ажил хэрэг сайнаар шийдэгдэх болно. Хөрөнгө мөнгөнд тань хүчтэй нөлөө үзүүлэх өөрчлөлтөд анхааралтай ханд. Тулгарсан асуудалд хоёрын хооронд аргацаасан бус зоригтой шийдвэр хэрэгтэй. Хуулийн асуудлууд таны санааг зовоож байгаа бол хойшлуулах хэрэггүй. Бусадтай хамтран ажиллавал цагийг тааламжтай өнгөрөөнө. Эргэн тойрны хүмүүстэй маргалдахаас зайлсхий. Ургуулан бодох чадвар таны заль мэх, овсгоо самбааг нэмж нэлээд ашигтай наймаа хийж чадна. Хэрэв санаа сэтгэлийг тань зовоож байгаа асуудал байвал нуухаасаа илүүтэйгээр ил гаргах нь шийдэх хамгийн зөв арга мөн. Ямар нэгэн чухал шийдвэр гаргах эсвэл өөрт ахадсан үүрэг хариуцлага үүрэхээс зайлсхий. Цаг нь болоогүй байгааг од эрхэс сануулж байна. Таны туршлагаа баяжуулах, үнэнийг танин мэдэх боломж олдож магадгүй. Сайшаал магтаал хүртэхийн тулд ажлын газрын хэн нэгэн ихээхэн чармайлт гаргаж таныг хойш татаж болох юм. Долоо хоногийн сүүл рүү хуучны танил эсвэл найзуудтайгаа уулзахыг хүснэ. Найз нөхөд олонтой хүмүүс олон төрлийн нийгмийн үйл ажиллагаанд оролцох урилганд дарагдана. Зорилготой байж, шинэ өөрчлөлт хийхийг хичээгээрэй. Тохиолдох үл явдлын учир шалтгаанд тохируулан төлөвлөгөөгөө эцсийн мөчид ч өөрчлөхөд бэлэн бай. Хэрвээ та уян хатан зангаа илэрхийлж чадвал илүү хөгжилтэй сайхан байна. Сэтгэл хөдөлгөм байдал болон таамаглахын аргагүй зүйлд бэлэн байхад гэмгүй. Аялах, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх зэрэгт ээлтэй. Од эрхсийн ивээлээр урам зоригтой байна. Гэхдээ өөртөө болон хайртай хүмүүстээ гаргах цаг хэрэгтэй гэдгийг сана. Танд хайртай хүндээ хэлэх чухал зүйл байгаа бол тохирох мөчийг сонгон хэл. Хүссэн зүйлийнхээ үр дүнг удахгүй мэдэх болно. Хувийн амьдралд тань сайн нөлөө өгөхгүй байгаа ямар нэг зуршлаа өөрчлөхөд тохирсон үе. Таны хайрын харилцаанд романтик үйл явдал чимэг нэмнэ. Од эрхсийн нөлөө амьдралын сайн сайхныг мэдрэхэд тань зоригжуулах болно. Зугаацаж цэнгэх хүслээ үл харгалзан гэр бүлийнхэндээ хөгжилтэй байх төлөвлөгөө гаргахад анхаар. Үр хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөж, сайн холбоо тогтоох оролдлого амжилттай болно. 

Ихэр: Энэ долоо хоногт арилжаа наймаатай холбоотой асуудал гарч болзошгүй. Худалдан авалт хийх гэж байгаа бол эд материалын чанарыг сайтар шалга. Бизнесийн уулзалт танаас тэвчээр шаардаж, харилцааны чадварыг шалгана. Чухал гэрээнүүдийг боловсруулахын өмнө өөрт байгаа бүх баримт тооцоог судал. Таны төсөөлж байгаагүй үйл явдал тохиолдох магадлалтай тул аливаа асуудалд уян хатан хандах хэрэгтэй. Шийдвэр гаргалт буруу байвал ажлын үйл ажиллагаа доголдох учир оюун ухааны чадвараа сайн ашиглаарай. Танд уран сэтгэмж, зөгнөлөөс урган гарсан ямар нэгэн зүйлийг бүтээх чадвар байдаг. Эргэн тойрныхоо хүмүүсийн бодол санаа, зөвлөгөөг үл тоомсорлох хэрэггүй. Хариулт тодорхойгүй асуудал нөхцөл байдлыг ээдрээтэй болгох нь таныг нэлээд сорино. Анхаарлаа төвлөрүүлэхгүй бол сорил, шалгалт өгөх хүмүүст амаргүй байх болно. Санаандгүй нөхцөл байдал хэцүү мэт санагдавч удахгүй бүгд сайнаар эргэх болно. Уур бухимдал болон сэтгэл санааны хямралаа дотроо хадгалахгүйгээр, ойр дотнын хүнтэйгээ хуваалц. Хайрын харилцаа сайн байвал сэтгэл санаа өөдрөг болно. Долоо хоногийн сүүл рүү таны өөдрөг үзэл, өөртөө итгэлтэй байдал нэмэгдэх болно. Нарийн судалгаан дээр үндэслэн зөв тооцоолсон зарим нэг чухал төслүүд амжилттай хэрэгжих болно. Та өөрийнхөө авьяас чадварыг хэтрүүлэн үнэлснээс болж зарим ажлаа хугацаанд амжуулж чадахгүйд хүрч магадгүй. Чөлөөт цаг гарвал хамгийн дуртай газраа очиж цагийг хөгжилтэй өнгөрүүл. Ажил, амралтаа тэнцүүлэх нь тодорхойгүй нөхцөлд хэцүү санагдах болно. Гэр орны асуудлыг дотроо хадгалах нь чухал. Хайртай хүнтэйгээ санал нийлэхгүй байвал та өөрийн үзэл бодлоо буруу биш гэдгийг батлахын тулд зөв алхам хийх нь чухал. Таныг баярлуулах дотно хүмүүстэйгээ аль болох их цагийг өнгөрүүл. Гэрээсээ гарч, идэвхтэй амар. Агаар салхинд гарч гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүл. Эрүүл мэнддээ анхаарч бүрэн оношилгоонд ор.

Мэлхий: Энэ долоо хоногт од эрхэс танд мөнгө санхүүгээ хадгаламж болон хөрөнгө оруулалтаар өсгөж чадна гэдгийг хэлэх болно. Олон нийтийн өмнө үг хэлж магадгүй. Бусдад ур чадвараа харуулахын тулд сайн бэлд. Олон дэмжигч таныг хүлээж байна.Таны мэргэн ухаан бусдыг гайхшируулах болно. Нэмэлт орлого авчрах шинэ арга замаа сайжруулах тань чухал зорилго болох төдийгүй дараагийн тавьсан зорилго өөдөө тууштай зүтгэвэл та үр дүнг нь хараад үнэхээр баяртай байх болно. Чин үнэнч хандлага хүчтэй байна. Зөвлөгөө болон тусламж хэрэгтэй хүмүүст тусал. Тэд таны нигүүлсэнгүй байдалд татагдах болно. Зарим хэцүү асуудалд орооцолдож магадгүй ч энэ бүхнийг та шийдэж чадна. Хэрвээ та өөрийн саналаа дэмжүүлж, хүмүүст ойлгуулахаар зүтгэж байгаа бол ямар ч үед эрэмбэ дараатай байх хэрэгтэй. Зарим хүмүүс өр зээлээ найдвартай төлөх тал дээр асуудалд орж болзошгүй. Тиймээс зөв замаар явж өөрийн зорилгодоо хүр. Зарим хүмүүс шаардлагатай харилцаа холбоо тогтоохын тулд шинэ ажлын байр хайна. Зарим өрсөлдөгч таны алхам бүрийг мөрдөх боловч түүнээс айх хэрэггүй. Өөрийн зөв үйлдлээр хүмүүсийг өөртөө тат. Ойр дотнын найзын зөвлөгөө чухал байна. Сэрэмжтэй байхгүй бол ашиглаж амжаагүй боломж сэтгэлийг чинь хямраана. Хов живээс хол байж, хэрэв танд хэн нэгний нууц хадгалагдаж байгаа бол түүнийг нь сайн хадгалах хэрэгтэй. Ганц бие хүмүүс хүчтэй сэтгэл хөдлөлтэй тохиолдож, сэтгэлийн уяа алдуурч мэднэ. Долоо хоногийн сүүл рүү ажил хэргийн таатай харилцаа төлөвлөснөө хэрэгжүүлэхэд туслах болно. Сайн ажилласан хүмүүс үр дүнгийн шагнал урамшуулал авах юм уу эсвэл цалингаа нэмүүлэх бололтой. Харин мэдээлэл солилцохдоо болгоомжтой байхгүй бол буруу ойлголцол гарч болзошгүй. Найдваргүй бизнесийн харилцаанаас зайлсхий. Харилцаа холбоо итгэл найдварыг өсгөх болно. Үнэтэй эд зүйл худалдаж авахаа хойшлуул. Найзынхаа өмнө нь хэрэглэж байсан зүйлийг худалдаж авах саналд болгоомжтой ханд. Хэрвээ үнэхээр худалдаж авахыг хүсэж байгаа бол ажил хэрэгч гэрээ хийсний дараа худалдан авч болно. Гэр бүлийн гишүүд таны дэмжлэгт найдаж байна. Бусдыг ойлгох чадвараа тэдэнд туслахад ашигла. Хайртай хүмүүсийн хооронд гэнэтийн зүйл тохиолдоно. Ямар ч асуудал гарсан сөрөг хариу үйлдэл үзүүлэх хэрэггүй. Харин оронд нь ирэх долоо хоногийнхоо ажлыг төлөвлөж, үр дүнд нь анхаар. Гэр орныхоо шинэ өнгө төрхөд анхаарал тавь. Магадгүй тэгвэл ямар нэгэн асуудлаас хол байна. 

Арслан: Энэ долоо хоногт эрсдэлтэй алхам хийх хэрэггүй. Хэцүү үед самбаачлах арга ухаан танд байгаа учир сандрах хэрэггүй. Танд сайхан санал ирж болно. Зарим хүмүүсийг таньж мэдэх завшаан тохиож, урьд нь мэдээгүй зүйлээ анзаарах болно. Ачаалал өндөр байгаа хүмүүсийн харилцаанд үл ойлголцох асуудал гарч мэднэ. Хэт ачаалал таныг уур бухимдалд оруулна. Ярихын өмнө сайн бодох хэрэгтэй. Тэгж байж хэрүүл маргаанаас зайлсхийж чадна. Таны чөлөөт үзэл, ер бусын ур чадвар тодрон гарвал эргэн тойрны бүх хүмүүс хүлээн зөвшөөрнө. Харин өөртөө хэт эрдсэн шийдвэр таныг хожим эрсдэлд оруулна гэдгийг санаарай. Олны хэл амнаас аль болох хол байхыг хичээ. Нарийн мэдрэмж, эв дүй их шаардлагатай байна. Энэ үед бусдын сайн талаас суралцахад илүү анхаар. Буруу зуршилтай таагүй нөлөөтэй хүмүүсээс аль болох хол бай. Мөн үлгэр дуурайлал автах нэр хүндтэй хүнээсээ сайн суралцаарай. Долоо хоногийн сүүл рүү бодит үйл явдалд дүн шинжилгээ хийхийг хичээх юм бол үр дүн түргэн сайжирна. Улс төрийн үйл явдалд оролцох нь хувийн амьдралаас тань хөндийрүүлнэ. Хамтдаа цагийг өнгөрүүлэхийг хүсэж буй гэр бүлийн гишүүдтэйгээ ойлголцох шаардлага үүснэ. Санхүүгийн туслалцаа авч, өөрийн гэр бүлд хэрэгтэй зүйлийг бий болго. Зүрх сэтгэл, оюун санаагаа сайтар ажиглавал амьдралын баяр хөөрийг амсах боломжоо нэмэгдүүлнэ. Сайн найзын эрүүл мэнд эсвэл аж амьдрал таагүй байгаа бол таны тус дэмжлэг хэрэгтэй болох байх. Удаан уулзаагүй байсан ч холбоо барьж, тусалж дэмжих хэрэгтэй. Хувийн ур чадвар, бүтээлч байдлыг од эрхэс дэмжинэ. Эргэн тойронд тань буй сайхан зүйлс таны гоо сайхны мэдрэмжийг нэмэгдүүлж, уран бүтээл хийх сэдлийг төрүүлнэ. Гэхдээ та хэт тодрох гээд хэрэггүй. Биеэ аль болох энгийнээр авч яв. 

Охин: Ихэнх хүмүүс боломжийн эрч хүчтэй байна. Хамтын ажиллагаанаас хөрөнгө мөнгөний асуудлаа шийдэхэд ахиц дэвшил гарна. Найдвартай эх үүсвэрээс орлого олох боломж гарна. Үйлдвэрлэл үйлчилгээний салбарт аливаа үргүй зарлагыг бага болгох ур чадвар сайн байна. Хэд хэдэн бизнесийн гэрээ хэлэлцээр амжилттай явагдах магадлал өндөр байна. Гэхдээ ямар нэгэн эрч хүч их шаардсан ажилд буруу хөдөлбөл үр дүн муугаар эргэж болзошгүй. Иймд хэрэгтэй зүйлд л эрч хүчээ шавх. Бусадтай харилцахдаа аль болох дулаан уур амьсгалыг бүрдүүл. Архи согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхий. Хэн нэгний ятгалгад автахаас сэргийл. Хэрвээ танд шийдэх ёстой чухал асуудлууд байгаа бол найз нөхдөөсөө зөвлөгөө ав. Хэрвээ танд жижиг асуудлууд тулгарах юм бол аль болох сатаарахгүйг хичээ. Та бүхэн санасан зүйлээ гүйцэлдүүлэхийн тулд бат бэх байр суурьтай байх нь чухал. Гэхдээ өөрийн үзэл бодлоо хатуу хамгаалах нь мухардалд хүргэж болзошгүй бас бодолцоорой. Долоо хоногийн сүүл рүү худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах, зочид хүлээн авахад таатай. Ашигтай санаа, зөв санаачлаг зэргийг сайн дэмж. Харин түрэмгий үйлдэл хийж бусдад өөрийн санаа бодлоо тулгах нь аюултай. Бүү яар, үйл хөдлөл болгоноо цэгнэ. Уур уцаартай байдал эргэн тойрон үүсэхээс сэргийл. Ажил төрлийн уулзалт хүссэн үр дүнд хүрэхгүй бол түр хойшлуул. Өөрийн санаа бодлоо илэрхийлэхээс бүү ай. Өөрийн хүсэл сонирхол, нэр хүндээ хамгаалах хэрэгтэй. Хайр сэтгэлийн харилцаанд эерэг өөрчлөлт гарна. Гадуур гарч зугаацах завгүй хүмүүс нэлээд сэтгэл хөдлөлтэй байна. Хайр дурлал болон аялал зугаалгад тохиромжтой байна. Хайрын адал явдал танд нууцлаг баяр хөөрийг авчирна. Хайр дурлал ямар ч асуудлаас илүү сэтгэл хөдөлгөсөн мэдрэмжийг өгөх болно. Хэрэв та илүү тогтвортой харилцааг хүсэж байгаа бол найрсаг, хүлээцтэй зан чанар хэрэгтэй.

Жинлүүр: Энэ долоо хоногт нийгэмдээ өөрчлөлт хийх сонирхлоороо улс төрийн бүлэгт элсэж, хүмүүсийн амьдралд ашигтай өөрчлөлт хийх улс төрийн тогтолцоог судалж эхэлнэ. Таны ажлын ачаалал болон үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Нэр хүнддээ санаа бүү зов. Хамгийн гол нь үнэнч шударга, ухаалаг шинэчлэл хийхийн төлөө тэмцэж чаддаг байх юм бол одоогийн нэр хүнд тань нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй. Баримталдаг байр сууриндаа баттай зогс. Өөртөө итгэх итгэл, тууштай байдал танд амжилт ирэхэд тусална. Хамтран ажилладаг хүмүүс өрсөлдөх хүслийг тань өдөөж мэднэ. Өрсөлдөгч нар таны авьяас чадварт атаархаж байж магадгүй. Бизнес эрхлэгч нар амжилттай ажиллан, орлогоо нэмэгдүүлнэ. Хөдөлмөрч чанар тань гэрэлтэх тул өөртөө таалагддаг ашиг орлогыг тань нэмэгдүүлэх санаагаа чөлөөтэйгөөр хэрэгжүүлж эхэл. Ажил хэрэгт бүтээлч хандаж сайн төвлөрснөөр, бодож байснаар үйл ажиллагаа явагдана. Ирж буй чухал мэдээллийг шалга. Хуурамч чиг хандлага их байх тул хүмүүст худлаа ярьж, буруугаар ойлголцохоос сэргийл. Хийх ажлаа урьдчилан төлөвлөснөөр ажил хэргийн уулзалтуудаа амжилттай болгоно. Та бүхий л ажлаа ул үндэстэй дүгнэх гэж оролдох болно. Ажил ихтэй байх тул гэр бүлийн асуудал үүсэх ч төвөггүй шийдэх боломжтой. Ажил эсвэл хувийн асуудалд өөрийнхөө найдвартай найзаас тусламж гуйхаас бүү нэрэлх. Үр хүүхдүүддээ тавих анхаарлаа та сулруулахгүйгээр бүгдийг зохицуулах хэрэгтэй болно. Долоо хоногийн сүүл рүү од эрхсийн нөлөөгөөр та өөрийн дотоод мөн чанар, хувийн мөрөөдлөө олон талаас нь эргэцүүлэн тунгаана. Эртнээс төлөвлөж байсан нийгмийн чиглэлтэй үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна. Ажил хэргийн холбоо тогтоож гэрээнд гарын үсэг зурах бол зарим сорилт том эрсдэл дагуулах магадлалтай гэдгийг санахад илүүдэхгүй. Хэрэв боломжтой бол чухал уулзалт, ажлын ярилцлагаа хойшлуул. Ажил хэрэг болон хувийн амьдралаа зохицуулснаар таны нэр хүнд өсөж, чухал байр суурь эзлэх болно. Таны хувьд гэр бүл хамгийн чухал асуудал байх болно. Хамтдаа илүү их цагийг өнгөрөөх нь тулгарсан зарим асуудлаа зөвөөр шийдвэрлэхэд их тус болно. Зарим найзууд тань цагийг хөгжилтэй өнгөрөөх таны саналыг хүлээж авахгүй байж магадгүй. Тэдэнтэй маргалдахын оронд өөрийнхөө зөв гэж бодсон замаар явах нь танд илүү их аз жаргалыг өгөх болно. Хайртай хосуудын хооронд сэтгэл зовоосон зүйл бий болно. Сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлэхийн оронд тайван байж өөрийн сөрөг мэдрэмжийнхээ учир шалтгааныг ол.

Хилэнц: Энэ долоо хоногт олон нийттэй холбоотой үйл ажиллагаа ихээхэн амжилттай байхаас гадна та ашиг орлого олох болно. Ашиг сонирхол тань үр бүтээлтэй ололт өөд хөтөлнө. Гэхдээ төлөвлөгөөнийхөө үр дүнг дүгнэхэд анхаар. Харилцаанд саад тохиож удаашрах магадлал өндөр байна. Бусадтай нөхөрсөг харилцааг тогтоох амархан байх ч хэн нэгэнтэй харьцуулагдаж магадгүй. Чухал хүмүүс эсвэл дотнын түнштэйгээ харилцах хэцүү байж мэдэх юм. Таны танил өндөр албан тушаалд дэвшиж магадгүй бөгөөд энэ нь өөрийгөө шүүмжилж голох шалтгаан биш. Өмнөх хуучны асуудлуудаа түр хойш нь тавьж, одоогийн амьдралаа цэгцлэх, эргэн тойронд хуримталсан үүрэг даалгавраа гүйцэтгэх зэрэгт тохирно. Хэдийгээр шийдэх асуудал ердийнхөөс их байх боловч энерги бага бөгөөд өөртөө итгэлтэй байх нь хязгаарлагдмал болж болзошгүй. Нэгэн хэвийн зүйл хийхээс залхах хандлага ажиглагдах учраас үүрэг даалгавруудаа биелүүлж дуусгахын тулд илүү хүчин зүтгэл шаардагдах болно. Танд ажилдаа амжилт олох боломжууд гарч ирвэл амрах цаг хугацаа улам багасах болно. Долоо хоногийн сүүл үе нь уран бүтээлч хүмүүст зохиол бүтээлээ хянаж засварлах эсвэл олох мөнгөнийхөө асуудлыг дахин авч үзэх урам зориг хайрлана. Бүтээлч байдал урлаг соёлтой холбож магадгүй. Олныг хамарсан үйл ажиллагаа дээр уулзаж учрах хүмүүс танд их зугаатай байна. Зарим хүмүүс сонирхолтой бүлэгт элсэж магадгүй. Хэрвээ дотнын найз эсвэл хамтрагч тань сэтгэлийн дарамт бий болгож байгаа бол илэн далангүй ярилц. Амралтын өдрүүдээр гэр бүлээрээ сайхан амарч, аялахаар төлөвлө. Гоёмсог эд зүйлс, байгалийн гаралтай цэвэр хоол хүнс худалдаж ав. Найз нөхөд дээрээ очиж тэднийг баяр хөөртэй болго. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ спорт болон олон нийтийн арга хэмжээнд оролцох болно. Ганц бие хүмүүс гайхалтай хүнтэй танилцаж, романтик харилцаа тогтооно. Дотнын хүн таныг найдваргүй, итгэлгүй байдлаар мэдэрч магадгүй. Учир нь тэр хүн тоогдохгүй, үл ойшоогдож байгаа гэж бодно. Хэт амттай эсвэл өөх тостой хоолноос татгалзаж, эрүүл амьдралын дэглэм барьж эхлэх хэрэгтэй. 

Нум: Энэ долоо хоногт ажлын нөхцөл байдал таатай байна. Сэтгэл дундуур байдал алга болсноор ашигтай нөхцөл үүснэ. Энэ боломжийг бүү алд. Ажил хэргийн болон уран бүтээлийн харилцаанд таатай. Олон нөхөд эсвэл сайн танилуудтай хүний ажил үйлс бүтэлтэй байна. Хүмүүс танд татагдахаар биеэ авч яв. Ашигтай ажил хэргийн санал амьдралыг тань бүхэлд нь өөрчлөх боломжтой байна. Бие даасан байдал болон хувийн үнэ цэнээ алдахгүйн тулд төлөвлөгөөгөө өөрчил. Энэ үед илүү амьдралд хайртай байж, өөрт олдсон боломж болон эрх чөлөөнд сэтгэл хангалуун бай. Сонирхолтой ажил хийвэл амьдралын нөхцөл байдал болон сэтгэл санаа сайжирна. Баяр хөөртэй байх нь хүрээлэн буй орчноосоо аз жаргал мэдрэх боломж олгоно. Эртний итгэлтэй найзууд хажууд тань байх нь бүгдийг сайхан болгоно. Та сонгосон хүнийхээ урьд нь ажиглаж байгаагүй чанаруудыг нээнэ. Ажил төрлийн асуудал тулгарах үед өвөрмөц санаагаараа гайхшируулж магадгүй. Зарим хүмүүс сэтгэлээ хөдлөлтэй байх бөгөөд ажил дээрээ анхаарлаа сайн төвлөрүүлж чадахгүй болно. Гомдоллохоо зогсоон бусдыг сонсож сур. Та бүгдийг өөрөө хийх шаардлагагүй учир найдвартай хүнд зарим зүйлийг даалгаж болно. Бусад хүмүүс түүнийг зохицуулж чадахгүй гэж бодож байгаа бол та андуурч байна. Өөртөө зав гаргасандаа дараа та их баярлах болно. Долоо хоногийн сүүл рүү удирдлага хамт олонтойгоо муудалцах нь таны хувьд таагүйгээр төгсөж болзошгүй. Та бардам зан шударга ёс эсвэл хүлээцтэй байх аль нэгийг сонгох хэрэгтэй болно. Аливаа ажил хэрэг санасан үр дүн авчрахгүй базаахгүй үр дагавар дагуулбал хүлээх байр сууринаас ханд. Ойр дотнын хүмүүстээ зөв мэдээлэл өгөхийн тулд үргэлж бэлэн бай. Хэрэв та амьдралаа илүү сэргээх зүйл хайж байгаа бол урлагийн тоглолт сонговол таатай байх болно. Од эрхсийн холбоо уран бүтээл туурвихаар хичээж байгаа хүмүүст тусална. Хувийн харилцаа ба эрүүл мэндээ бэхжүүлэхэд анхаар. Хайр дурлалын асуудлаа амжилттай шийдэх магадлалтай. Ганц бие хүмүүсийг найдлага төрүүлсэн учрал хүлээж байна. Удаан үргэлжлэхгүй хөнгөн сээтэгнэлээс хол байх хэрэгтэй болно. Эрүүл мэнддээ анхаар. Эрүүл агаарт гарч эрчимтэй хөдөлгөөн хийх нь таны дархлааг бүхнээс илүү дэмжинэ. 

Матар: Энэ долоо хоногт ажил хэргийн ирээдүй сайн байх тул нийгэм болон найз нөхдийн дунд эзлэх нэр хүнд ихсэх болно. Энэ үед шинэ харилцаа холбоо үүсэх магадлал мөн ихсэж байна. Та шинэ зүйлийг сурч мэдэх хүсэлд автах болно. Зарим хүмүүст гадаад оронд суралцаж, мэдлэг боловсролоо дээшлүүлэх болон юм үзэж нүд тайлах завшаан тохионо. Харин бусдад хэт өндөр шаардлагатай байх нь шүүмжлэлд өртүүлэх болно. Шаардлагагүй асуудлаас өөрийгөө хамгаалахын тулд хэлж ярихаасаа өмнө сайн бод. Хэрвээ таны ажиллаж буй төсөл дээр бэрхшээлүүд гарч эхэлбэл магадгүй илүү сайн төлөвлөх хэрэгтэй болно. Эргэн тойрондоо бий болсон эмх замбараагүй зүйлийг цэгцэл. Бизнес болон ажил мэргэжлийн тал дээр өөрчлөлт хэрэгтэй үе тул амжилтад хүргэх дэмжлэг зөвлөгөө өгч чадах хүмүүстэй холбоо барьж, тууштай хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Бодит биш хүсэл мөрөөдлөөс болж шийдвэр гаргахад төвөгтэй сонголт гарна. Хэт их цаг шаардах ажлаа хойш тавьж, бүтээлч сэтгэлгээ шаардах зүйлд анхаарлаа хандуул. Аливаа харилцаанд бусдыг хэт даган дуурайх хэрэггүй. Хэрвээ санхүүгийн асуудал бага зэрэг таагүй байгаа бол арвилан хэмнэх шинэ арга замыг олж, тооцоо сайн хий. Ямарваа нэг шийдвэр гаргахын өмнө туршлагатай хүнээс зөвлөгөө аваарай. Таны төлөө санаа зовдог хүмүүсийн сэтгэлийг түгшээхгүйн тулд тэдэнтэй байнга зөвшилцөж байгаарай. Долоо хоногийн сүүл рүү ажлын ачааллаа сайн хяна. Өөрөө хийж барахааргүй их ажилтай байгаа бол багаар ажиллахад анхаар. Өөртөө хангалттай амралтыг өг. Илүү амралттай байснаар сүүлчийн мөчид толгойгоо гашилган суух хэрэг гарахгүй. Таагүй хямралд өртсөн ч бай сэтгэл санаагаа бүрэн жолоодох хэрэгтэй. Хүнд байдлаас гаргахад найз нөхөд болоод гэр бүлийнхэн тань тус хүргэнэ. Таны хайртай хүн илүү их анхаарал халамж хүсэж байгааг анзаарах болно. Гэхдээ хайртай хүндээ төгс болж харагдах гэж оролдох хэрэггүй. Та төгс болох гэсэн хэрэгцээнээс хамаарч сэтгэл хөдлөлд автахаар байна. Таны нөхөрлөл түншлэлд саад болох ч удахгүй энэ харилцаатай холбоотой асуудал шийдэгдэнэ гэдэгт итгэ.

Хумх: Энэ долоо хоногт бодож санаж явсан хүслээ гүйцэлдүүлэх эсвэл хувийн амьдралдаа амжилт олох магадлал өндөр байна. Шинэ ажил эхлүүлж буй хүмүүст найз нөхдийн сүлжээ давуу тал болно. Ажил амьдралтай холбоотой маш олон үйл явдал өрнөнө. Бусадтай харилцахдаа та мэдрэмжтэй, арга эвийг олохоос гадна бизнес, ажил мэргэжил болон эрэл хайгуулын ажилд ахиц гарна. Хэрэгцээтэй эд зүйлээ бэлдэхээр дэлгүүр хэсэх нь сайхан таашаал өгөх бөгөөд ховор зүйл хайж байгаа бол олох магадлалтай байна. Харин төлөвлөсөн зардлаа хэтрүүлж магадгүй тул зарцуулах мөнгөө сайн тооцохыг зөвлөж байна. Ажил хэргийн хамтрагчийнхаа зөвлөгөөнд ухаалаг хандаарай. Хэн нэгний итгэл эвдсэн үйлдэл гаргахгүйг хичээ. Эс бөгөөс та сайн найзаа алдаж мэдэхээр байна. Хов живд болгоомжтой ханд. Сэтгэл хөдөлгөсөн үйл явдал ойрхон байна. Сайн муу үр дүн гарах эсэх нь таны хир сонголт хийхээс хамаарна. Хувийн ашиг сонирхол тань нэр хүндээ өсгөх боломж нээнэ. Хуучин танилууд гэнэтийн байдлаар амьдралд гарч ирнэ. Итгэлтэй бус зүйлээ хийх ятгалгад бүү авт. Гэр бүлийнхээ ойрын хүний зөвлөгөөнд итгэ. Долоо хоногийн сүүл рүү таны эргэн тойронд ихээхэн аз завшаан хүрээлж байгаа учраас танд ирэх боломжийг шүүрэн авч, ашигла. Таны зөн совин хүчтэй байна. Далд ухамсартаа анхаарлаа хандуулан зарим дуусгаж амжаагүй бизнесийн ажил хэргээ дуусгах шийдлийг түргэн олох болно. Хувийн амьдралдаа асуудалтай хүмүүс нэлээд тэвчээр гаргасны эцэст боломжийн шийдэл олж чадна. Шинэ хайрын харилцаа эхлүүлж буй бол өөрийн бодлоор асуудлыг шийдэх гэх нь буруу гэдгийг ойлго. Од эрхсийн байрлал танд эрүүл мэнд болон гоо сайхандаа анхаарал хандуулахыг сануулж байна. Хоолны дэглэм болон эрүүл мэндийнхээ асуудлыг зохицуулж, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Сэргэж тайвшрахын тулд өөрийн уран сэтгэмжээ ашиглаж чадвал танай эргэн тойрон тохилог тайван уур амьсгал бүрдэнэ. Од эрхсийн нөлөөгөөр та сайхан сэтгэлтэй байх нь ойр дотнынхоо хүмүүст хангалттай сэтгэл ханамжийг өгөх болно.

Загас: Энэ долоо хоногт од эрхсийн дохио ажил дээрээ бүтээлч санаагаа хэрэгжүүлэх цаг ирснийг илтгэж байна. Сонирхолтой үйл явдал танд баяр баяслыг нэмнэ. Өөрт байгаа бүхий л идэвх чармайлтыг дайчил. Таны гайхалтай зан чанар бусдын өмнө гэрэлтэж, олон хүн танд анхаарал тавьж эхэлнэ. Үзэл бодолдоо нээлттэй хандаж чадвал өмнө нь шийдэх боломжгүй санагдаж байсан асуудлаа амархан шийдэж чадна. Хамт ажилладаг хүмүүстэйгээ илүү дотно харилцааг үүсгэж чадна. Олон хүнээс илүү гарах гэлгүй, өмнөх ажлаа амжуулах нь сайн сонголт байх болно. Өөрийн боломж бололцоогоороо сайн дураараа ажилд оролц. Ухамсаргүй зорилго, тэмүүллээ ойлгож засвал харилцаандаа ашигтай өөрчлөлт хийхэд тусална. Хамт ажилладаг хүн эсвэл түнш чинь асуудлыг тэвчихээ больж танд хандаж болох тул тэвчээртэй сонсоход бэлд. Гэнэтийн таагүй байдалд оруулах эсвэл төлөвлөгөөгөө заавал өөрчлөхөд хүргэх мэдээ хүлээн авах бололтой. Болгоомжгүй үг хэллэг болон архи согтууруулах ундаанаас татгалз. Санаандгүй эрсдэлтэй үйлдлээс зайлсхий. Долоо хоногийн сүүл рүү нийгмийн үйл хэрэгт сайн оролцож уулзалт хуралдаанд явах хэрэгтэй. Ирээдүйн амжилтад чухал нөлөө үзүүлэх хэн нэгэнтэй тааралдах учир сэтгэгдэл төрүүлэхээр хувцаслах хэрэгтэй. Олон нийтийн арга хэмжээ санасанд тань хүрэхгүй байж болох ч хэрэв та өөрийгөө зугаацуулж чадах юм бол цагийг таатай өнгөрөөж чадна. Хэрвээ хайр дурлалын харилцаа таны хүссэн зүйлийг өгч чадахгүй байгаа бол салах талаар бодох бололтой. Хайр сэтгэл бол бусдыг халамжилж, өөрт байгаа зүйлээ харамгүй өгөхийн нэр тул амиа бодсон зан гаргадаг бол сайн дүгнэлт хийх хэрэгтэй. Хайртай хүнээ аз жаргалтай, хөгжилтэй сайхан байхад нь тусал. Хэдий та хайртай хүндээ бэлэг авч өгөх хүсэлтэй байгаа ч зарцуулах мөнгөний хэмжээ их байгаа нь санааг тань зовооно. Жижиг сажиг зүйлс ч сэтгэлээсээ өгсөн бол хүнийг баярлуулж болно гэдгийг бодож үз. Өөрийн муу зуршлаа сайтар анхаарч, эрүүл шинэ хүнс хэрэглэж, дасгал хөдөлгөөн сайн хийгээрэй. Эцэг эхчүүд ажлаасаа болж хүүхдээсээ хөндий байгаа бол илүү их анхаарал тавихыг хичээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08