ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2025 оны 4 дүгээр сарын 17-нд Катарын Эмир Шейх Тамим бин Хамад Аль Танитай Москвад уулзалт хийхээр төлөвлөжээ.
Кремлийн мэдэгдэлд дурдсанаар, энэхүү уулзалтын хүрээнд худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх гэрээ хэлэлцээр хийхээс гадна Орос-Катарын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлууд болон олон улсын зарим чухал сэдвийг хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж
| TASS
|