4 жил тутам нэг удаа хуралддаг энэ удаагийн хурлаар дүүргийн намын хорооны дарга, дэд даргыг сонгож, бага хурлын гишүүд шинэчлэгдэнэ. Мөн дүүргийн намын хорооны бүрэлдэхүүнийг өргөтгөн, дүрмийн дагуу хяналтын хорооны гишүүдээ шинэчилж, тэргүүлэгчдийг батална.
Энэ удаагийн хуралд дүүргийн намын хорооны 15,000 гаруй гишүүнийг төлөөлөн 499 төлөөлөгч сонгогдон оролцож байна.
IX бага хурал нь нас, хүйсийн тэгш оролцоог бүрэн хангалаа. Хамгийн ахмад нь 73 настай бол залуу нь 18 настай төлөөлөгч оролцож байгаа юм.
АДМИН







Улс төр



