Хятадын сансрын нисгэгч Чэнь Донг, Чэнь Жонгруй, Ван Жи нар “Шэньжоу-20” хөлгөөр задгай сансарт гарахаар болжээ. Энэ талаар өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн бөгөөд багийн ахлагчаар өмнө нь хоёр удаа сансрын нислэг хийж байсан туршлагатай нисгэгч Чэнь Донгийг томилсон байна.
“Шэньжоу-20” хөлгийг Хятадын баруун хойд хэсэгт орших Жиуцюань хиймэл дагуул хөөргөх төвөөс пүрэв гарагт, Бээжингийн цагаар 17:17 цагт хөөргөхөөр төлөвлөжээ.
Чэнь Донг нь өмнө нь “Шэньжоу-11” болон “Шэньжоу-14” хөтөлбөрт оролцож байсан бөгөөд энэ удаагийн нислэг нь түүний гурав дахь удаагийн нислэг болох тул Хятадын түүхэнд гурван удаа сансарт ниссэн анхны сансрын нисгэгч болж байна.
Харин түүнтэй хамт нисэх Чэнь Жонгруй, Ван Жи нарын хувьд энэ нь анхны задгай сансрын нислэг юм. Чэнь Жонгруй өмнө нь Агаарын цэргийн нисгэгчээр ажиллаж байсан бол Ван Жи нь Хятадын Агаарын Сансрын Шинжлэх Ухаан, Технологийн Корпорацийн харьяа Сансрын Технологийн Академид инженерээр ажиллаж байжээ.
Эх сурвалж
| XINHUA
|