Dark Light
Гадаад | 2025-04-24

ОХУ-Д НЭВТЭРВЭЛ ДАЙН ЭХЭЛНЭ

СЭТГҮҮЛЧ | И.АМАРБАЯСГАЛАН
Image

ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа, Оросын түүхэн газар нутагт "энхийг сахиулагч" илгээх оролдлого нь дэлхийн гуравдугаар дайныг эхлүүлнэ гэж анхааруулжээ.

Түүний хэлснээр, Европын зарим улс төрчид ийм төлөвлөгөө хэрэгжүүлэх аваас НАТО болон Оросын хооронд шууд сөргөлдөөн үүсэх ноцтой аюултай гэнэ. Шойгу “энхийг сахиулагчид” гэх нэрийн дор Украины нацист дэглэмийг дэмжиж, үнэн алдартны шашинтнуудыг хавчин, орос хэлтэй иргэдийг төрөлх хэл, соёл, уламжлалаасаа тусгаарлах, улмаар Украйны ашигт малтмалын нөөцийг ашиглах зорилготой далд санаархал агуулж байгааг онцолжээ.

Тиймээс тэрээр тэднийг “энхийг сахиулагч” гэхээс илүү “түрэмгийлэгч” буюу “булаан эзлэгчид” гэж нэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж | TASS
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00