Dark Light
Гадаад | 2025-04-25

ИНФЛЯЦЫГ БУУРУУЛАХ ЗӨӨЛӨН БОДЛОГО БАРИМТАЛНА

СЭТГҮҮЛЧ | И.АМАРБАЯСГАЛАН
Image

Макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг хадгалж, инфляцтай тэмцэх шаардлага үүсэж буйтай холбогдуулан энэ жил Оросын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт бага зэрэг саарах төлөвтэй байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эдийн засгийн асуудлаар хийсэн уулзалтын үеэр мэдэгджээ.

Тэрээр дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал улам бүр хүндрэлтэй болж байгааг онцолсон бөгөөд үүнд өрсөлдөөн эрчимжиж, бараа бүтээгдэхүүн болон санхүүгийн зах зээлд хүчтэй хэлбэлзэл үүсэж байгааг голлон дурдав. Ийм нөхцөлд Орос улс дэлхийн эдийн засаг дахь нээлттэй боломжуудыг бүрэн ашиглан үйлдвэрлэл, экспорт болон худалдааны харилцаагаа хөгжүүлэх шаардлагатайг онцоллоо.

Ерөнхийлөгч Путин “Инфляцыг бууруулах, ажилгүйдлийн түвшинг бага байлгах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нь чухал зорилт хэвээр байна” хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн энэ оны эхний саруудын статистик үзүүлэлтүүд нь хэрэгжүүлж буй бодлого тодорхой үр дүн өгч байгааг харуулж байгааг дурдсан юм.

Гэсэн ч санхүүгийн салбарт тодорхой сорилтууд тулгарсаар байна. Тухайлбал, эхний гурван сарын хугацаанд банкуудын бизнест олгосон рублийн зээлийн хэмжээ 680 тэрбум рубль (8.2 тэрбум ам.доллар)-аар буурсан бол хувь хүмүүст олгосон зээлийн хэмжээ 192 тэрбум рубль (2.3 тэрбум ам.доллар)-аар буурсан үзүүлэлттэй байна.

Эх сурвалж | TASS
Сэтгэгдэл бичих

Санал болгох мэдээ

Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18