Dark Light
Эдийн засаг | 2026-11-27

АВСТРИЙН ЛЕОБЕНИЙ ИХ СУРГУУЛЬД МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮДИЙГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ СУРГАНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Бүгд Найрамдах Австри Улсын (БНАУ) Леобен хотын Технологийн их сургуульд Монгол инженерүүдийг тус улсын дотоодын оюутнуудад мөрддөг хөнгөлөлттэй төлбөрөөр сургахаар боллоо.

Австрийн Сангийн яамны байранд болсон уг ёслолын үеэр хамтын ажиллагааны баримт бичигт Монголын талаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Буриадын Дашпүрэв, Австрийн талаас Леобен хотын Технологийн их сургуулийн ректор, профессор Петер Мозер мөн Эрдэнэс ҮТП паркийн зөвлөлийн дарга Бямбаагийн Мягмаржаргал нар гарын үсэг зурсан байна.

Монгол Улс уул уурхайн түүхий эд, эрдэс баялгаа зөвхөн олборлоод экспортлох бус, дотооддоо гүн боловсруулах шатанд шилжиж буй энэ цаг үед зэс, ган болон газрын тос боловсруулах томоохон үйлдвэрүүдийг тасралтгүй, найдвартай ажиллуулах өндөр ур чадвартай инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа билээ.

Энэхүү зорилтын хүрээнд хамтран ажиллахаар болсон Леобений Технологийн их сургууль (Montanuniversität Leoben) нь металлурги, ашигт малтмалын баяжуулалт, тойрог эдийн засгийн чиглэлээр Европ тивийн шилдэг таван сургуулийн нэгт зүй ёсоор багтдаг нэр хүндтэй эрдмийн уурхай юм. Ийнхүү Европын тэргүүлэх сургуульд хөнгөлөлттэй нөхцөлөөр мэргэжилтэн бэлтгэх болсон нь манай улсын хүнд үйлдвэрийн салбарын хүний нөөцийг чадавхжуулахад томоохон хувь нэмэр оруулах юм.

180 гаруй жилийн түүхтэй Европын эрдмийн уурхай

Леобен хотын Технологийн их сургууль (Montanuniversität Leoben) нь Австрийн Штири мужийн Леобен хотод байрладаг бөгөөд уул уурхай, металлурги, материал судлалын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч судалгааны их сургуулиудын нэг юм. Тус сургуулийн суурийг 1840 онд Австрийн Эрцгерцог Иоханн Фодернберг хотод “Штирийн уул уурхай, хайлуулалтын сургууль” нэртэйгээр тавьж, улмаар 1849 онд Леобен хот руу шилжүүлсэн 180 гаруй жилийн баялаг түүхтэй.

Өнөөдөр тус сургууль нь түүхий эд олборлох, боловсруулахаас эхлээд дэвшилтэт материал үйлдвэрлэх, дахин боловсруулах буюу тойрог эдийн засгийн бүх шатны инженерүүдийг бэлтгэдэг гэдгээрээ онцлогтой. Дэлхийн их сургуулиудын эрэмбээр (QS World University Rankings) уул уурхай, ашигт малтмалын инженерчлэлийн чиглэлээр дэлхийд эхний 20-д, Европ тивдээ эхний тавд тогтмол багтдаг нэр хүндтэй эрдмийн уурхай юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08