Dark Light
Нийгэм | 2020-02-18

"​НЭГ ӨРХ-НЭГ АЖЛЫН БАЙР" ХӨДӨЛМӨРИЙН НЭГДСЭН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд нэг өрх нэг ажлын байр өдөрлөгийг энэ сарын 20-ны өдөр зохион байгуулах юм. Тус өдөрлөгт ажил олгогч аж ахуй нэгж байгууллагуудын 30 гаруй төлөөллүүд оролцох юм.

Монгол Улсын хэмжээнд ажиллах хүчний асуудал, ажил хайж байгаа иргэд хөдөлмөр эрхлэлтэй холбоотой асуудлууд нилээн өргөн цар хүрээг хамарсаар  ирсэн. Тэгвэл хөдөлмөрийн нөөцөд ажиллагсдын эзлэх хувь буюу хөдөлмөр эрхлэлтийн түвшин 54.2 хувьтай байгаа юм.

Монгол улсын иргэдийг хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүд 60.1 хувь, эмэгтэйчүүд 48.8 хувийн үзүүлэлттэй гарчээ. Мөн аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны эхний 10 сард ажилгүй 69.0 мянган иргэн шинээр бүртгүүлж  бүртгэлтэй байсан 19.1 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 52.9 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.

 Тэгвэл тус өдөрлөгийн хувьд нээлттэй ажлын байр болон анхлан бизнес эрхлэх гэж буй иргэдэд зөвөлгөө өгөх, нээлттэй ярилцлага хийх  зэрэг олон давуу талуудыг бий болгоод байгаа юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00