Dark Light
Нийгэм | 2020-02-18

ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ДЭЭДЭЛЬЕ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Монгол Улс Олон улсын Хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэний 30 жилийн ойг тохиолдуулан  хүүхдийн эсэнд мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, оролцох эрхийг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгууллаа.

Энэ талаар нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул “Нийслэлийн иргэддээ Олон улсын Хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэний 30 жилийн ойн баярын мэндийг хүргэж байна. Энэ өдөр дэлхий нийтээрээ баярлах өдөр. Яагаад хүүхдийг хамгаалах ёстой вэ гэсэн суурь ойлголтыг энэ конвенцод зааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, насанд хүрээгүй иргэн өөрийнхөө эрхийг бүрэн эдлэх, хамгаалах чадваргүй байдаг учраас хууль эрх зүйн болон физиологийн хувьд тэдний дутуу эдлэх эрхийг нь гүйцээх хэрэгцээ шаардлагыг нь насанд хүрэгчид бид хүлээх ёстой. Хүүхдийн эрхийн конвенцыг 1989 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр  НҮБ-аас баталсан байдаг. Манай улсын хувьд хамгийн анх нэгдэн орсон 10 улсын нэг. Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хууль, тогтоомж, бодлого, шийдвэр, үйл ажиллагаа энэ конвенцын үзэл санаанд нийцэж явдаг гэдгийг хэлмээр байна” хэмээлээ.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14