Dark Light
Нийгэм | 2020-02-18

"БӨРТЭ ЧОНО - 2019 " ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ТОВ ГАРЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

                 Спортын салбарын шилдгүүдийг шалгаруулдаг "Бөртэ  чоно - 2019" ёслолын тов гарчээ.  Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны тэргүүн дээд шагналыг олгодог уг ёслолын ажиллагаа  12 дугаар сарын 13-нд Корпорейт зочид буудлын Конвэншн төвд зохион байгуулагдах юм байна.  Уг ёслолоор оны шилдгийн шилдэг тамирчин, шилдгийн шилдэг дасгалжуулагч, шилдэг тамирчин, дасгалжуулагч, холбоо, баг, спортын зүтгэлтэн зэрэг олон номинацаар шилдгүүдийг тухайн жилийн амжилтаар нь тодруулдаг уламжлалтай билээ.

                 18 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа "Бөртэ чоно" шагналын тэргүүн дээд шагналын эздийг олон улсын жишгээр спортын сэтгүүлчдийн санал асуулга болон Монголын үндэсний олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээс бүрдсэн ажлын багийн дүгнэлтээр шалгаруулдаг байна. Сонирхуулахад, "Бөртэ чоно-2018" ёслолын "Шилдгийн шилдэг тамирчин"-аар боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны хүрэл медаль хүртсэн амжилтаар Монголын эмэгтэй боксчин, ОУХМ М.Нандинцэцэг шалгарч, шилжин явах цомын эзнээр тодорч байсан юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00