Dark Light
Нийгэм | 2020-02-18

БНСУ-ЫН ЭКЗИМ БАНКТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛИЙГ АЛБАЖУУЛЖ, ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх бодлого, чиглэлийн нэг болох Улаанбаатар хотын агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах, иргэдийг төлбөрийн чадварт нийцсэн орон сууцаар хангах зорилт, арга хэмжээний хүрээнд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд 5002 айлын түрээсийн бөгөөд төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны Солонго-1, Солонго-2 хорооллын төслийг БНСУ-ын Засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн агентлаг болох Экспорт-Импорт банк (ЭКЗИМ)-ны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр 2019 оны эхний улирлаас хойш хэлэлцэж байгаа билээ.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК /ТОСК/, Солонгосын ЭКЗИМ банкны төлөөлөгчтэй хийсэн хэд хэдэн удаагийн уулзалтаар төслийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх ажлуудаа ярилцаж, тохиролцсныг өнөөдөр /2019.11.28/ Талууд Хуралдааны тэмдэглэлд албажуулав.

Уг тэмдэглэлд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, БНСУ-ын Засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн агентлаг болох Экспорт-Импорт банкны Ази хариуцсан захирал Кү Боньюн нар гарын үсэг зурав. 

Уг тэмдэглэлийг албажуулснаар хоёр орны Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээрийг урагшлуулахад дэмжлэг болж, суурь баримт бичгийг бүрдүүллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00