Dark Light
Нийгэм | 2020-02-18

КЕТО ДЭГЛЭМ БУЮУ АЛМОНД ГУРИЛНЫ ТАЛХ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

        Сүүлийн жилүүдэд кетогенийн дэглэмийн оргил үе тохиож байна. Дэлхий даяар, тэр дундаа одуудын дунд алдаршаад байгаа энэхүү хоолны системийн онцлог илүүдэл жингээсээ салж чадахгүй байгаа хүмүүст ихээхэн туслаад байна. Кетогийн талаар товчхон хэлвэл энэхүү дэглэм нь өөх тос давамгайлсан, нүүрс ус багатай, уураг зохистой хэмжээнд агуулсан хоолны дэглэмийг хэлнэ. Нүүрс усны хэрэглээг хязгаарласнаар хүний бие организмд кетонын бие үүсдэг ба энэ нь өөх тосыг задалдаг байна. Энэ төлөвийг кетоз гэж нэрлэдэг аж. 

Өөх тос ихтэй хоол идэнгээ турна гэхээр сонирхолтой сонсогдож байгаа биз? Огт өлсөхгүй, калорио тоолох ч шаардлагагүй. Гэхдээ нүүрс ус бараг идэхгүй. Өлсгөдөггүй хоолны дэглэм баримталж хурдан хугацаанд өөхөө шатаах бөгөөд энэ үед хоолны дуршил хэт их хөдөлж, тэвчээр алдаж дэглэмээ болих тохиолдол үүсэхгүй байдгаараа давуу талтай.  Гэхдээ хуурай хүнс буюу талх, боорцоггүйгээр амьдралаа төсөөлдөггүй хүмүүс бий. Та дэглэм барьж байгаа ширээн дээрх талханд нүд тань унаад байгаа бол танд ямарч нүүрс усгүй алмонд гурилаар талх хийх жорыг танилцуулж байна.

Алмондын гурилтай талхны орц:

Алмонд гурил –250 гр

Өндөг –5ш

Оливийн тос – 125мл

Baking powder – 10гр

Ус – тал аяга

Давс – 0.5 ц/х

Нэмэлтээр:

Чиа үр

Гүнжидийн үр

Үйрүүлсэн самар

Хийх арга:

Ус нэмээд оливийн тос, өндөг, давс, хөөлгөгч зэргээ гурил дээрээ хийгээд сайтар хольж хутгана. Хэвэндээ калкин цаас дэвсээд зуурмагаа хийж дээгүүр нь нэмэлт самар үр зэргээ цацаж 200 хэмд 40 минут жигнэнэ. Талхаа гүйцэд хөргөж байж зүснэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14