Dark Light
Нийгэм | 2020-02-18

ОУ–ЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ӨДРИЙГ УГТАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

          Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” тохиодог. Нэгдсэн Үндэстний Байгууллага 1981 оны 12 дугаар сарын 3-ны өдрийг анх Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болгосноос хойш дэлхий даяараа энэ өдрийг тэмдэглэсээр иржээ.

2019 онд “ХҮРТЭЭМЖТЭЙ ИРЭЭДҮЙ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр олон талын үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Өнгөрсөн баасан гарагт Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй харилцах харилцааны онцлогийн талаар сургалт зохион байгуулжээ. Энэ удаагийн сургалтанд дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төвийн холбогдох эмч, мэргэжилтэн, хороодын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагджээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00