Dark Light
Нийгэм | 2020-02-18

ДУУЧИН Д.БОЛД "VANDEBO” ХАМТЛАГТАЙ ХАМТРАН ШИНЭ УРАН БҮТЭЭЛ ХИЙЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

            Сүүлийн үеийн залуусын аманд аялагдаж явах болсон дууны нэг бол "Унана" дуу билээ. Эхэндээ уг дууны хачныг гайхдаг бол удахгүй дасаад дагаад дуулдаг болно хэмээх дэгс яриа энэ дууны пиар гэлтэй нэг хэсэгтээ л явсан.  Тэгвэл залуусын дунд хүч төрөн орж ирсэн “Vandebo” хамтлагийнхан Төрийн соёрхолт дуучин Д.Болдтой хамтран шинэ дуугаа гаргахаар зэхэж байна. Тэд  “Чамд сонсогдож байна уу?” нэртэй шинэ уран бүтээлээ энэ долоо хоногт цацах гэнэ. Уг дууны үгийг Д.Болд зохиосон бол аяыг “Vandebo” хамтлагийнхан зохиожээ. Урлагт аль хэдийнэ өөрийн орон зайгаа тунхагласан дуучин Д.Болдын хувьд шинэ залуу болоод сонирхолтой залуу хамтлаг дуучидтай хамтран уран бүтээл хийдгээрээ хэдийнэ дасал болжээ.

Дашрамд сонирхуулахад,  Д.Болд “440Hz records”-ын албан ёсны нээлтээ хийж,  “Voice of Mongolia” шоуны үеэр түүний багт байсан таван залууг сонгон, шинэхэн уран бүтээлүүдийг хүргэж эхэлсэн билээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14