Dark Light
Нийгэм | 2020-02-18

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image
Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас жил бүр дүүргийн 28 хорооны төлөөлөл болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Иймд өнөөдөр дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлөөс амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой хөгжлийн бэрхшээлтэй 500 гаруй иргэний төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тус арга хэмжээнд дүүргийн Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн дарга Ц.Гүрдагва болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр дүүргийн Эрүүл мэндийн төвөөс үзлэг, оношилгоо хийсэн бол Улаан загалмайн хороо болон Нийгмийн даатгалын хэлтсээс мэдээлэл өгөв гэж Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14