Dark Light
Нийгэм | 2020-02-18

ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

2019 оны 12 дугаар сарын 17-ны 20 цагаа­с 12 дугаар сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Алтайн өвөр говиор ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус, Алтайн өвөр говиор  шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи шөнөдөө баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градус, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17  градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Халх  голын хөндий, Дарьгангын тал нутгаар 23-28 градус, бусад нутгаар 19-24 градус, өдөртөө бүх нутгаар 11-16 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос  секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

2019 оны 12 дугаар сарын 19-нөөс 12 дугаар сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

12-р сарын 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 21-нд төв болон говийн аймгуудын зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зарим хэсгээр цас орно. Салхи 19-нд нутгийн зүүн хагаст, 20, 22-нд Алтайн салбар уулсаар, 21-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00