Dark Light
Нийгэм | 2020-03-14

Лондон хотноо дөнгөж төрсөн нярайгаас вирусийн халдвар илэрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Их Британийн нийслэл Лондон хотын “North Middlesex” эмнэлэгт дөнгөж төрсөн нярайгаас коронавирусний халдвар илэрчээ.

Ингэснээр Их Британийн нутаг дэвсгэрт коронавирусээр халдварласан хамгийн залуу өвчтөн болж буй аж.

Мөн коронавирусний тархал зүйд хоёр дахь удаагаа дөнгөж төрсөн нярайгаас вирус илэрсэн тохиолдол болсон юм.

Халдвар авсан нярайн ээжээс коронавирус илрээд удаагүй байсан аж. Одоогоор эмч нар хэвлийд байхдаа халдвар авсан уу, төрсний дараа халдвар авсан уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10