Dark Light
Нийгэм | 2020-03-15

Жолооч нарыг драгерийн нэг удаагийн хошуу ашиглаж үлээлгэж шалгана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

       Хорио цээртэй холбоотойгоор хөдөлгөөний ачаалал хэвийн байгаа ч иргэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, осол гэмтэл гаргах тохиолдол их байна. Коронавирус өвчний халдвартай холбоотойгоор тандагч багажийг жолооч нараар үлээлгэхийг түр хугацаагаар хориглосон. Иргэд буруу ойлгон замын цагдаагийн ажилтнууд хяналт шалгалт тавихгүй байна гэж бодож архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих, осол гаргах тохиолдол нэлээдгүй байна.

       Тэгвэл замын цагдаагийн албан хаагчид нэг удаагийн хошуу ашиглаж драгераар үлээлгэж байгаа юм байна. Нэг удаагийн хошуугаар нэг жолоочийг л үлээлгэнэ. 

Энэ оны эхний хоёр сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 1662 жолоочийг согтруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж байсныг таслан зогсоосон. Орон нутагт 2060 тохиолдол бүртгэгдсэн. Тээврийн цагдаагийн алба, бусад  дүүргийн Замын Цагдаагийн газар хяналт шалгалтаа тогтмол эрчимжүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07