Dark Light
Нийгэм | 2020-03-15

Хөвсгөл аймагт гал түймэрт өртсөн хүүхдүүдийг нисдэг тэргээр Улаанбаатарт авчирлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Тээл багийн нутагт 2020 оны 03 дугаар сарын 13-ны өглөөний 06 цагийн орчимд иргэн Г-ийн 8х8 метрийн хэмжээтэй өвлийн дүнзэн байшинд гал түймэр гарч, 3 хүний амь нас эрсэдсэн бөгөөд 17 настай А, 15 настай Д нар амьд гарчээ. Уг 2 хүүхдийн биеийн 60-70 хувь нь түлэгдэлттэй маш хүнд байдалтай Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байна
Гал түймрийн голомтод аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Нэгдсэн эмнэлгийн алба хаагчид ажиллаж, хэргийн газрын үзлэг хийж гал түймэрт нэрвэгдсэн хүүхдүүдэд эмнэлгийн тусламж хүргэж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт авчирсан боловч биеийн байдал нь маш хүнд байна.
Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Эрүүл мэндийн яамтай хамтран биеийн байдал нь хүнд байгаа 2 хүүхдийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч болон Онцгой байдын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн 303 дугаар ангийн МИ-16 нисдэг тэргээр 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 14:50 цагт Хөвсгөл аймгийн Мөрөн Нисэх буудалаас Улаанбаатар хотод Түлэнхийд төвд шилжүүлэн эмчилж сувилахаар авч явсан.
Хохирогчийн гэр бүл, хамаатан садангаас хурдан шуурхай арга хэмжээ авсанд Онцгой байдлын ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Гэмтэл согог судлалын үндэсний төв, аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олонд маш их баярлаж байгаагаа илэрхийлсэн юм.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07