Dark Light
Нийгэм | 2020-03-15

Дулаарч цас эрчимтэй хайлах тул шар усны үерийн аюулаас болгоомжил

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

2020 оны 03  дугаар сарын 15-ны 20 цагаа­с 2020 оны 03 дугаар сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтэйн уулсаар, өдөртөө Хэнтэйн уулсаар цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Орхон Сэлэнгийн сав, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Халх голын саваар 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 5-10 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР : Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 2-7 градус хүйтэн, бусад хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 11-16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 6-8 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

2020 оны 03 дугаар сарын 17-ноос 03 дугаар сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 17-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчрээр, 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 17,19-нд зарим газраар, 18,20-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуур болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10