Dark Light
Нийгэм | 2020-03-25

"Токио-2020" олимпын наадам нэг жилээр хойшиллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) энэ зун зохион байгуулагдах Токио 2020 зуны олимпын наадмыг хойшлуулах шийдвэр гаргасан тухай мэдээ хүлээж авснаа тус хорооны гишүүн Дик Паунд уржигдар хэвлэлд ярьсан билээ.

Канад, Австрали улсуудын үндэсний олимпын хороод коронавирусийн аюулаас сэрэмжлэх үүднээс "Токио-2020" наадамд оролцохгүй болсноо мөн зарласан юм.

“ОУОХ-ноос авсан мэдээллээр бол хойшлох шийдвэр гарсан байна. Ямар хугацаагаар хойшилсон нь тодорхойгүй байгаа ч долдугаар сарын 24-нд лав эхлэхгүй болжээ” гэж Дик Паунд "USA Today" сонинд ярьж, зуны олимпын наадмыг нэг жилээр хойшлуулах нь хамгийн зөв шийдэл гэж үзэж байгаагаа хэлж байсан.

Тэгвэл "Токио-2020" олимпын наадам нэг жилийн хугацаагаар хойшилж, 2021 онд зохион байгуулагдахаар болоод байна. Хэдийгээр нэг жилээр хойшилсон ч нэршлийн хувьд "Токио-2020" хэвээр байх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07