Dark Light
Нийгэм | 2020-03-25

Энэтхэг улс 1,3 тэрбум иргэнээ 21 хоногийн хөл хорионд шилжүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өчигдөр буюу 03-р сарын 24-нд коронавирусийн халдвар Энэтхэг улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан 1.3 тэрбум иргэнийхээ шилжилт хөдөлгөөнийг 21 хоногийн хугацаатай зогсоох болсноо мэдэгдлээ.

Энэтхэг улсад шинэ коронавирусийн тархалт харьцангуй бага байгаа. Гэхдээ сүүлийн өдрүүдэд өсөлт нь эрчимжиж, халдварын 519 тохиолдол, 10 эндэгдэл бүртгэгдсэн юм.

Моди иргэн бүр хөл хорионы дэглэмийг хатуу сахихын ач холбогдлыг тайлбарлаж:

“Хөл хорио тогтоосноор бид эдийн засгийн хохирол амсана. Гэхдээ иргэн бүрийн амь насыг хамгаалах нь нэн тэргүүний зорилт юм. Хэрвээ 21 хоногийн дэглэмийг сахиж чадахгүй бол танай гэр бүл төдийгүй улс орон бүхэлдээ 21 жилээр ухрах болно. Би энэ үгийг ерөнхий сайдын хувиар биш, та бүгдтэй адил иргэний хувиар хэлж байгаа юм” гэж тэр анхааруулсан байна.

Хорио цээрийн шинэ дэглэмийн дагуу ард иргэдийг эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр зэрэг нэн шаардлагатай газрууд л биш бол өөр шалтгаанаар гэрээсээ гарахыг хориглож байгаа юм. Түүнчлэн бүх шатны боловсролын байгууллагуудыг хаах, эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүрээс бусад бизнесүүдийн үйл ажиллагааг зогсоох аж. Үүнээс гадна олон улсын нислэгүүд, дотоодын төмөр замын сүлжээг зогсоосон байна. Мөн тус улсын Засгийн газраас эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахын тулд хоёр тэрбум ам.долларын санхүүжилт гаргахаар болжээ.

 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07