Dark Light
Нийгэм | 2020-03-25

Уханьд тогтоосон хөл хориог 4 дүгээр сарын 8–нд цуцална

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хүбэй мужийн шинэ коронавирусийн уушгины тахлаас урьдчилсан сэргийлж, хянах төв мэдэгдэл гаргажээ.  Мэдэгдэлд 3 дугаар сарын 25-ны 00:00 цагаас эхлэн Хүбэй мужийн Үхань хотоос бусад нутгуудын Хүбэйгээс гарах замын хөл хориог цуцалж, Хүбэйгээс гарах хүмүүс Эрүүл мэндийн "Ногоон код" авсан нөхцөлд аюулгүй, дэг журамтай зорчиж болно” гэжээ. 

Мөн 4 дүгээр сарын 8-нд Үхань хотод тавьсан хөл хориог цуцлан, Хүбэй мужийн эрүүл мэндийн кодод суурилсан “Ногоон код” авсан нөхцөлд Хүбэй муж, Үхань хотоос гарч, аюулгүй эмх цэгцтэй зорчиж болно гэжээ.

Хүбэй мужийн Эрүүл мэндийн кодын "Ногоон код" эзэмшдэг хот орж хөдөлмөр үйлчилгээ хийх хүмүүс нуклейн хүчлийн шинжилгээ хийсний дараа "Нэг цэгийн үйлчилгээ үзүүлж, тусгай зориулалттай хүргэх" аргаар ажилд орох аюулгүй байдлыг нь баталгаажуулна гэжээ.

Үхань хот тахлын эрсдэлд үнэлгээ хийсний дараа урьдчилан сэргийлж хянах ажлыг сайтар хийх нөхцөлд боломж бүрдсэн аж ахуйн нэгжүүдийн ажлыг сэргээхийг дэмжлээ. Харин Хүбэй мужийн дотоодын их дээд сургууль, дунд бага сургууль, тусгай мэргэжлийн сургууль, хүүхдийн цэцэрлэг зэргийн үйл ажиллагааг үргэлжлэн түр хойшлуулахаар шийдвэрлэжээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07