Dark Light
Нийгэм | 2020-03-26

Монгол улсад коронавирусийн 11 дэх тохиолдол бүртгэгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын талаар ээлжит мэдээлэл хийлээ. 

Өнөөдрийн мэдэээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсан гэдгийг хэллээ.

Мөн манай улс өчигдөр тав дахь удаагийн эрсдлийн үнэлгээг хийж, халдвар тархах эрсдэл МАШ ӨНДӨР гэж үнэлсэн байна. 

Сүүлийн 24 цагийн дотор шинээр дөрвөн оронд халдвар бүртгэгдэж, нийт 200 оронд халдвар гарсан байна.

Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 184 хүн хяналтанд байгаа бөгөөд нэг хүнд өдөрт хамгаалах хэрэгсэлтэй нийлээд 800-аад мянган төгрөгийг зарцуулж байгаа ажээ.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07