Dark Light
Нийгэм | 2020-03-26

Вирусийн халдвар авсан Өмнөд Солонгосын 96 настай эмэгтэй бүрэн эдгэрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөд Солонгосын иргэн 96 настай эмэгтэй коронавирусийн халдвар авсан ч бүрэн эдгэрсэн байна. Тэрээр тус улсын коронавирус туссан хамгийн өндөр настай өвчтөн болжээ.

Чёндо аймгийн оршин суугч эмэгтэй өчигдөр буюу Лхагва гарагт эмнэлгээс гарчээ. Тус аймаг нь Өмнөд Солонгосын коронавирусийн тархалтын гол төв Дэгү хоттой ойрхон оршдог байна. Гуравдугаар сарын 13-ны өдөр халдвар авсан нь тогтоогдсон эмэгтэй Дэгү хотын Похан эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байжээ.

Одоогоор Похан эмнэлэгт 103 настай нэг өвчтөн эмчлүүлж, бие нь сайжирч байгаа гэнэ.

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07