Dark Light
Нийгэм | 2020-03-27

Италид настай өвчтнүүд амьсгалын аппаратаа сайн дураар залуусдаа өгч байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

       Европ тивийн коронавирусийн тархалтын хамгийн том төв болоод байгаа Итали улсад өчигдөр 683 өвчтөн нас барж, 5,210 халдварын шинэ тохиолдол бүртгэгджээ.  Энэ улсад халдвар авагсдын тоо ихсэх тусам амьсгалын аппарат хэрэгсэл дутагдаж, эмч эмнэлгийн байгууллагын ажилчид энэ чухал аппаратыг хэнд түрүүлж хэрэглэх эсэхээ мэдэхгүй байна. Энэ л хүнд хэцүү үед Итали улсын иргэн  72 настай тахилч Жузепп Берардели өөрийн амьсгалын аппаратаа залуухан нэгэн хүнд шилжүүлэн өгчээ.

 

     Тэрээр коронавирусийн халдвар авч, амьсгалын хүнд дутагдалтай байсан ч залуу хүнд амьдрал бэлэглэж өөрөө бурханы оронд заларсан байна.

Түүнийг халдвар авсаны дараа тахилчийн сүмээс түүнд зориулж ИВЛ амьсгалын аппарат худалдан авч өгсөн ч тэрээр үүнийг өөртөө хэрэглэхээс татгалзсан байна.

Түүний сүүлчийн замд нь олон мянган Италичүүд цонх, тагтан дээрээсээ үджээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07