Dark Light
Нийгэм | 2020-03-27

Оросын нэрт дуучин Лев Лещенко коронавирусээр өвчилсөн үедээ нэвтрүүлгийн зураг авалтанд оролцжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Оросын алдарт дуучин 78 настай Лев Лещенко коронавирусийн халдвараар өвчилсөн байна. Эмч нар түүний биеийн байдлыг хүндэвтэр гэж оношилсон бөгөөд хоёр талын уушгины хатгалгаагаар эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж. Алдарт дуучны эхнэр Ирина мөн халдвар авсан бөгөөд тэд хамтдаа 3 хоногийн өмнө эмнэлэгт тусгаарлагдсан байна. Лев Лещенко тусгаарлагдахаасаа өмнө "Россия 1" сувгийн телевизийн зураг авалтад оролцсон байна.  

Тодруулбал, вирусийн халдвартай байхдаа Андрей Малаховийн Привет, Андрей! нэвтрүүлгийн зураг авалтад энэ сарын 19-нд оролцож нэвтрүүлэг нь 21-ний өдөр эфирээр цацагдсан тухай  «Медиатехнолог» агентлагаас мэдээлж байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10