Dark Light
Нийгэм | 2020-03-31

Япон улсын Ерөнхий сайд, Шадар сайд нар вирусээс сэргийлж, нэг хуралд хамт оролцохгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзо, Шадар сайд Асо Таро нар коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмжийн дагуу нэг хуралдаанд хамт оролцохгүй болсныг тус улсын засгийн газраас өнөөдөр мэдээлжээ.

Өнөөдөр өглөөний засгийн газрын хуралдаанд ерөнхий сайд Абэ Шинзо оролцохдоо энэ шийдвэрийг танилцуулж, Шадар сайдыг оролцохгүй болсныг дуулгасан байна.

Хэрвээ ерөнхий сайд албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болбол хуулийн дагуу шадар сайд бөгөөд сангийн сайд Асо Таро түүнийг орлох үүрэгтэй ажээ.

Эх сурвалж: Japan Today


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07