Dark Light
Нийгэм | 2020-04-01

"Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрт 108229 хүүхэд хамрагджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол улсын Засгийн газрын баталсан "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулж байгаа билээ.

Улсын хэмжээнд 243 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг сонгон шалгаруулалтад оролцсоноос  хөдөө орон нутгийн 84, нийслэлийн  115, нийт 199 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг тэнцэж хөтөлбөрт хамрагдсан юм.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 108.229 хүүхэд "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрт хамрагдаж, шүдний зөвлөгөө авч, эмчилгээ хийлгэсэн байна.

21 аймгаас хамгийн бага хүүхэд хамрагдсан аймгаар Дундговь /503/ байгаа бол хамгийн олон хүүхэд хамрагдсан аймгаар Дархан-Уул /5870/ байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00