Dark Light
Нийгэм | 2020-04-01

Давсны хэт хэрэглээ нь зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин өвчинг үүсгэдэг

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсад насанд хүрсэн 10 хүн тутмын найм нь хоногт дунджаар 11 грамм давс хэрэглэж байгаа нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдрын шалтгаанаар нас барах эрсдэлд хүргэж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсан.

НҮБ-ын "2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилт"-д 2025 гэхэд:

-Дэлхийн хүн амын давсны хэрэглээг 30%-иар бууруулахаар,

-Монгол Улсын "Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги (2015-2025)"-д хүн амын давсны хэрэглээг 2025 он гэхэд 2013 оны түвшингээс 30%-иар,

-Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг 40%-иар,

-Хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний давсны агууламжийг 40%-иар бууруулахаар тус тус заасан.

"Давс ба эрүүл мэнд" Дэлхийн хөдөлгөөний санаачлагаар 2005 оноос хойш "Давсны мэдээлэл сурталчилгааны Дэлхийн 7 хоног"-ийг дэлхийн улс орнууд жил бүрийн гуравдугаар сард тэмдэглэдэг.

Монгол Улс "Давс ба эрүүл мэнд" дэлхийн хөдөлгөөнд 2012 онд нэгдэн орж "Давсны мэдээлэл сурталчилгааны Дэлхийн 7 хоног" давсны зохистой хэрэглээг хэвшүүлэх сургалт, зөвлөмжийг өгч ажиллаж байна.

Энэ жил Дэлхийн бусад улс орны нэгэн адил давсны мэдээлэл сурталчилгааны Дэлхийн 7 хоногийг "Таны худалдан авдаг хүнсэнд хэр зэрэг их давс нуугдаж байгааг мэдэх үү?" уриан дор, коронавирусийн халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор мэдээлэл, зөвлөмжийг нийгмийн цахим сүлжээгээр хүргэх ажлыг зохион байгуулж байна. 

Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас вирусийн халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэх бас нэг чухал алхам бол давс багатай, шим тэжээлтэй хоол хүнсийг түлхүү хэрэглэж байх гэсэн зөвлөмжийг ирүүлээд байгаа юм.

Иймд өдөр тутамдаа хоол, хүнсний бүтээгдэхүүн дэх давсны хэмжээг тооцон, зохистой хэрэглээг төлөвшүүлэн (хүн хоногт 5 грамм хэрэглэх) өөрийн болон гэр бүлийн эрүүл мэндээ хамгаалах зөвлөмжийг хүргүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00