Dark Light
Нийгэм | 2020-04-02

Ханхүү Чарльзтай хамт байсан гэргий Камиллагийн тест сөрөг гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

    Гуравдугаар сарын 25-ний өдөр хэвлэл мэдээллээр өдгөө 71 настай ханхүү Чарльз коронавирусын халдвар авсан талаарх мэдээлэл цацагдсан билээ. Их Британийн хатан хааны хүү, хаан ширээ залгамжлагч түүний COVID-19 тест эерэг гарснаар тусгаарлагдан хяналтад орсон юм. Тэрбээр гэргий Камиллагийн хамт Шотланд улсад тусгаарлагдсан хэдий ч Камиллагийн тест сөрөг гарчээ.

 

       Тэгвэл хэдхэн цагийн өмнө ханхүү Чарльз тусгаарлалтаас гарсан ба түүний бие сайжирсан гэх мэдээлэл цацагдаад байна. Тэрбээр долоо хоногийн хугацаанд тусгаарлагдсаны дараа ийнхүү эмчтэйгээ зөвлөлдсөний эцэст тусгаарлалтаас гарах болсон гэж үзжээ. 

 

        Ханхүү Чарльз хамгийн сүүлд хатан хаан II Элизабеттай гуравдугаар сарын 12-нд уулзсан юм. Хатан хаан мөн өмнө нь коронавирусийн халдвар авсан нь саяхан тогтоогдсон Их Британийн ерөнхий сайд Борис Жонсонтой уулзсан байна. Харин энэ талаар хатан хааны төлөөлөгчид түүний биеийг эрүүл, сайн байгаа хэмээн мэдэгдсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00