Dark Light
Нийгэм | 2020-04-02

Япончууд "Өрх бүрт хоёр маск" тараах шийдвэрийг эсэргүүцэж Абэг шүүмжилжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Японы Засгийн газар 50 сая орчим өрхөд тус бүрт нь хоёр ширхэг даавуун амны хаалт тараах тухай мэдээлсэн. Тэгвэл Шинзо Абэгийн Засгийн газраас коронавирусийн халдварын тархалтыг зогсоох мөн амны хаалтны хомсдолоос сэргийлэхийн тулд авч хэрэгжүүлж буй энэ арга хэмжээ япончуудын дургүйг хүргээд байгаа ажээ.

Учир нь "Өрх бүрт тараах хоёр ширхэг амны хаалт хангалтгүй. Ерөнхий сайд Абэ өөрөө ам бүл хоёр болохоор бүх япончуудыг үүнтэй адил төсөөлж байна" хэмээн иргэд бухимдлаа илэрхийлж байгаа юм.

Түүнчлэн Японы цахим сүлжээнд хоёр амны хаалт зүүсэн Шинзо Абэгийн зураг идэвхтэй тархжээ. 

Угааж хэрэглэх боломжтой даавуун амны хаалтуудыг энэ сарын сүүлээр тарааж эхлэх юм байна. Япон улсад амны хаалтны эрэлт хэрэгцээ нэмэгдэж, хомсдол үүсэх магадлалтай гэж үзэж байгаа учир Засгийн газраас ийнхүү арга хэмжээ авч байгаа нь энэ юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00