Dark Light
Нийгэм | 2020-05-27

Үсчин халдвартайгаа мэдэлгүй 140 хүнд халдвар тараажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

      АНУ-ын Миссури мужийн Спрингфельд-Грийн тойргийн "Great Clips" үсчний газрын хоёр үсчин коронавирустэй гэдгээ мэдэлгүйгээр 140 гаруй хүнд халдвар тараасан байж болзошгүй байна.

       Дээрх хоёр үсчинд шинж тэмдэггүй халдвар илэрсэн байсныг тус тойргийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

    Одоогоор тус хоёр үсчнийг даруй тусгаарлан эмчилгээнд шилжүүлжээ. Эрүүл мэндийн газраас 140 хүнийг олж тогтоосон ч цаашид энэ тоо нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулсан юм.

     Дээрх 140 хүний гэрийн хаяг болон холбогдох мэдээллийг цуглуулсан бөгөөд шинжилгээнд хамруулж эхэлжээ.

Эхний байдлаар хамтран ажилладаг долоон хүнээс коронавирус илрээд байна.

     Болзошгүй аюулаас сэргийлэх үүднээс тавдугаар сарын 12-20-ны өдрүүдэд дээрх үсчинд үйлчлүүлсэн иргэдийг Спрингфельд-Грийн тойргийн Эрүүл мэндийн газарт хандахыг анхааруулаад байна.

Эх сурвалж: ABC News


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00