Dark Light
Нийгэм | 2026-11-26

МОНГОЛ ХУВРАГУУД СОЛОНГОСТ ЭРДЭМ ҮЗЭЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Гандантэгчэнлин хийд

МБШТ-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам Дуламрагчаагийн Жавзандорж Бүгд Найрамдах Солонгос Улсад албан айлчлал хийж байна. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд тус улсад шашин, эрдэм номын чиглэлээр суралцаж буй хийдийн унаган шавь лам нартай уулзлаа.

Гандантэгчэнлин хийд 2016 оноос эхлэн шавь лам нараа БНСУ-ын Данкүүк их сургуульд Буддын судлал, солонгос хэл болон бусад чиглэлээр сургаж, эрдэм мэдлэг, судалгааны ажлыг нь тасралтгүй дэмжин ажиллаж байгаа юм.

Уулзалтын үеэр Тэргүүн их хамба лам шавь нарынхаа сурлага, судалгааны ажлын явц, цаашдын зорилго, эрдэм номын үйлсийн талаар дэлгэрэнгүй ярилцав. Улмаар мэдлэг боловсролоо улам гүнзгийрүүлж, эзэмшсэн эрдэм чадвараа Монголын Бурханы шашны хөгжил, өв уламжлалыг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд зориулахыг захин, сурлага, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсэж ерөөл, адис хүртээлээ.

Энэхүү уулзалт нь хилийн чанадад суралцаж буй унаган шавь лам нарын эрдэм номын үйлсийг дэмжихийн зэрэгцээ Монгол, Солонгосын Бурханы шашны боловсрол, судалгаа, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08