Dark Light
Нийгэм | 2020-05-28

Оросын тэрбумтан Олег Дерипаска гурван эмнэлгийн барилгын ажлыг санхүүжүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

       Москва хотын  хүнсний бус дэлгүүрүүд 6 дугаар сарын 1–нээс эхлэн нээгдэх юм байна. Нийслэл хотын дарга Сергей Собянин энэ шийдвэрээ лхагва гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэрээ мэдэгдсэн байна. Нэмж дурдахад Собянин ирэх долоо хоногоос эхлэн москвагийн орон сууцны оршин суугчид тогтоосон хуваарийн дагуу явган алхаж, салхилахыг санал болгожээ.

     "Москвагийн оршин суугчдын алхалт”-ын хамгийн энгийн, боломжийн бүдүүвчийг гаргах хэрэгтэй. Гол нь  хүмүүсийг нэг дор бөөгнөрүүлэхгүй байх ёстой. Бүх зүйл сайхан болно гэдэгт итгэж байна” гэж хотын дарга хэлсэн байна.  Ерөнхийлөгч В.Путин Собянинийг Москвад байдлыг тогтворжуулж байгаа гэж сайшааж, Москвагийн бүс нутгуудад эмнэлгийн хэрэгсэл илгээхээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдлээ.

     Мөн Оросын тэрбумтан Олег Дерипаска шинэ короновирусний халдвартай өвчтөнүүдийг эмчлэх зорилгоор Эрхүү мужийн гурван эмнэлгийн барилгын ажлыг санхүүжүүлжээ. Эдгээр эмнэлгүүдэд бие даасан агааржуулалттай био агааржуулагч хайрцаг суурилуулах бөгөөд энэ нь эмч нарт маш их хөнгөвчлөл өгөх аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00