Dark Light
Нийгэм | 2020-05-28

“Boeing” корпораци 6.7 мянга гаруй ажилтнаа халах шийдвэр гаргажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

        Америкийн агаар-сансрын “Boeing” корпораци 6.7 мянга гаруй ажилтнаа халах шийдвэр гаргасан тухай тус компанийн ерөнхий захирал Дэвид Кэлхуны мэдэгдэлд дурджээ.

      “Өнгөрсөн сард зарласан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай хөтөлбөрийг бид дуусгасан. Одоо албан тушаалаас нь албадан чөлөөлөхөөс өөр сонголтгүй цаг үед ирээд байна. Энэ долоо хоногт 6770 ажилтнаа албан тушаалаас нь чөлөөлнө. Халагдаж буй ажилтнууд ажилгүйдлийн тэтгэмж болон даатгалын хөнгөлөлтийг бүрэн эдэлнэ” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.

        “Цар тахлын үр дагавар АНУ төдийгүй дэлхий дахины агаарын тээврийн компанийн нөхцөл байдалд гамшиг учруулсан. Бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт хэрэгцээ нэлээд буурсан” хэмээн Кэлхун мөн мэдэгджээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00