Dark Light
Нийгэм | 2020-05-28

Коронавирусний гарал үүсэл “хиймэл” шинжтэй байгааг дараах судлагаа харуулж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

        Коронавирус хүний биед “маш сайн дасан зохицож байгаа” тухай Австралийн эрдэмтэд мэдэгдсэнийг “Дейли мэйл” сонинд нийтэлсэн байна.

"Вирус хүний эстэй бусдаас илүү сайн нийлж байна. Тиймээс дэлхийд зургаан сая гаруй хүн нэгэнт халдвар аваад байна" гэж Флиндерсийн их сургуулийн профессор Николай Петровски тэмдэглэжээ. Хэд хэдэн амьд организм өвчинд тэсвэртэй байгааг судлаачид дүн шинжилгээ хийхэд сарьсан бавгаахай биш, харин хүн халдварт хамгийн их өртөмтгий юм гэдгийг санаандгүй илрүүлсэн байна.

        Вируст хувьсан өөрчлөгдөхөд нь тодорхой цаг хугацаа хэрэгтэй байдаг. Гэтэл коронавирус хүнд хамгийн их халдаж байгаа юм. Энэ нь вирусийн гарал үүсэл “хиймэл” шинжтэй болох тухай асуудлыг гаргаж тавьж байна гэж судлаачид онцлон тэмдэглэжээ.

    Өмнө нь Хятадын вирус судлаачид коронавирусийг “мөсөн уулын зөвхөн оройн хэсэг” хэмээн зарласан юм. Шинэ халдварт өвчнийг дахин гаргуулахгүйн тулд вирусийг лабораторийн нөхцөлд судлах ажлыг үргэлжлүүлэх болно гэж тэд мэдэгджээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00