Dark Light
Нийгэм | 2020-05-29

Монгол түмний хандивласан 30.000 хонь ирлээ хэмээх бичлэг Хятадын вечатаар цацагджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

            БНХАУ–ын Ухань хотод шинэ төрлийн коронавирусний халдвар дэлгэрч олон мянган уг халдвараар өвчилж байсан тухайн үед  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  БНХАУ-д гэнэтийн айлчлал хийсэн билээ.  Ерөнхийлөгч айлчлалын үеэр Монголын ард түмнээс Хятадын ард түмэнд 30 мянган толгой хонь бэлэглэж байгаа тухайгаа мэдэгдсэн. Түүний энэ мэдэгдэлд Монгол, БНХАУ-д төдийгүй олон улсын анхаарлын төвд орсныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ.  

Тэгвэл сүүлийн үед Монгол улсын хандивласан 30 мянган хонийг Бээжингийн хотын нэгэн дүүрэг Яньчинд авчирсан хэмээх видео бичлэг  вечатаар цацагдаж, хятад улсын нийгмийн сүлжээнд халуун яриа өрнөөд байгаа аж.

       Хятадын ард түмэн ч  "30 мянган хонь" ирсэн хэмээн бичлэгийг бие биедаа дамжуулан хуваалцсаар байна.

  

      Яньчин дүүргийн албан сайтынхан үүнтэй холбогдуулан гаргасан мэдэгдэлд, "Монгол улсын хандивласан 30 мянган хонийг Яньчинд авчирсан гэх яриа нь худал мэдээлэл юм. Онлайн орчинд цуу яриа, худал мэдээлэл тараахгүй байхыг олон түмэнд сануулж байна" гэжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00