Dark Light
Нийгэм | 2020-07-07

Алтанбулаг боомтоор орж ирсэн таван хүнээс коронавирус илэрлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа.

Тэрбээр "Долдугаар сарын 6-нд дөрвөн лабораторид 757 хүний сорьцод шинжилгээ хийхэд 752 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин Алтанбулаг, боомтоор орж ирсэн таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Өнөөдөр зургаан хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гаран, дараагийн ажиглалт руу шилжиж байна. Ажиглах байранд тусгаарлагдсан Сөүлөөс ирсэн 300 хүнд давтан шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна. Дархан-уул аймагт тусгаарлалтад байгаа 148  хүнд мөн коронавирус илрээгүй.

07-р сарын 06-нд 85 хүн Алтанбулаг боомтоор орж ирсэн Орхон аймагт тусгаарлагдсан" гэлээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16