Dark Light
Нийгэм | 2020-10-14

ХОНОГИЙН МЭДЭЭ : Архи, даралт ихсэх, хүүхдийн өвчлөлтэй холбоотой дуудлага ихэсчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эмнэлэгт үзүүлэх цаг захиалах нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт  2713  дуудлага холбогдож амбулаторын цаг захиалсан байна.

Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. 

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2106 дуудлага ирснээс 512 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1155  нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Хоногийн мэдээгээр архи, даралт ихсэх, хүүхдийн өвчлөлтэй холбоотой дуудлага ихэссэн байна.

ЭХЭМҮТ-д 34 нярай мэндэлж, ГССҮТ-д осол, гэмтлээр 309 хүн үйлчлүүлсэн байна. Яаралтай 61, төлөвлөгөөт 161 мэс засал хийгджээ. Амбулаториор нийт 5004 хүн үйлчлүүлсний 1540 нь хөдөө орон нутгаас ирсэн аж.

Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгахыг ЭМЯ-аас анхаарууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16