Dark Light
Нийгэм | 2020-10-14

Эхээсээ холдсон нярай амь насаа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хүний эрхийн ажилтан Рейна Мэй Насиног болон хоёр этгээдийг хууль бусаар галт зэвсэг, тэсрэх бөмбөг хадгалсан хэрэгт буруутгаж баривчилсан байна. Харин тэдний зүгээс уг хэргийг няцаажээ. 

 

Рейна Мэй Насино 2019 онд баривчлагдахдаа жирэмсэн гэдгээ мэдээгүй бөгөөд “Би өөрийгөө жирэмсэн гэдгийг огт мэдээгүй, стресс, дарамт, сэтгэл санааны хямралаас болж сарын тэмдэг саатаж байна гэж бодсон. Шоронд эмчийн үзлэгээр 3 сартай жирэмсэн гэдгээ мэдсэн” хэмээв.

 

“Хатагтай Насино эх хүн болсондоо маш их баяртай байсан. Хүүхдийг эмнэлэгт эсвэл хотын шоронд хамт байлгахыг шүүхээс хүссэн боловч зөвшөөрөөгүй, хүүхэд хөхөөр хооллох нь хичнээн чухал болохыг бид мэдэж байсан" гэж түүний өмгөөлөгч Жосалие Дейнла мэдэгсэн аж. 

 

Ms Nasino's mother and campaigners

 

Шинээр төрсөн хүүхдийг эхээс нь салгаж асрамжид шилжүүлсэн байна. Талийгаач охин эхээсээ салснаас хойш сарын дараа биеийн байдал нь эрс муудаж эхэлсэн байна. 9-р сарын 24-нд охин эмнэлэгт хэвтэж, биеийн байдал нь хүндэрсэн тул эх, хүүхэд хоёрыг хамт байлгах хэрэгтэй гэж иргэд цахим орчноор шуугиж эхэлжээ. 

 

Нярайн биеийн байдал өдөр ирэх тусам хүнд болж байсан ч шүүгч нярайг эхтэй нь уулзуулахыг огт зөвшөөрөөгүй байна.

 

Өнгөрсөн долоо хоногт Ривер уушгины хатгалгааны улмаас нас барсан харамсалтай хэрэг гарсан бөгөөд тус хэрэгтэй холбоотой шүүхийн ажилтан, шоронгийн удирдлагуудаас одоог хүртэл тайлбар, мэдээлэл хийгээгүй аж.

Эх сурвалж: BBC.COM


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22